Монгол улсын “Хорьдугаар зууны манлай бүтээн байгуулалт” “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь түүхэн хөгжлийн замыг туулахдаа Монгол улсын эдийн засагт тасралтгүй жинтэй хувь нэмэр оруулсаар ирлээ.

     Манай бүтээлч хамт олон үйлдвэрлэлийн төлөвлөгөөт даалгаврыг тогтмол давуулан биелүүлэхийн зэрэгцээ хүдэр боловсруулалтын хэмжээг 26 сая тоннд хүргээд байна.
     Бид техник технологийн шинэчлэлийг 2020 он хүртэл стратеги төлөвлөлтийн дагуу үе шаттай хэрэгжүүлж, бүтээмж, инновацийг тууштай хэрэгжүүлснээр хүдэр боловсруулалтын хэмжээг 35 сая тоннд хүргэх болно.

     Манай үйлдвэр нь дэлхийн шилдэг уул уурхайн үйлдвэрүүдийн жишигт хүрч, “Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал”-ыг эрхэмлэн хичээнгүйлэн ажиллаж байна.

      “Эрдэнэт үйлдвэр” ХХК нийгмийн хариуцлагатай үйлдвэрийн хувьд Монгол улсын бүх салбарт бодитой хөрөнгө оруулалт тогтмол хийж, Орхон аймаг, Эрдэнэт хотынхоо хөгжлийн тулах хүч, хөгжлийн түлхүүр болж байгаа нь бахархалтай.

      Монгол улсын “ТОП-100” аж ахуйн нэгжийг тасралтгүй 13 жил манлайлж байгаа “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 6000 гаруй ажиллагчтай бүтээлч хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа Та бүхэнд аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!


     “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал,
     Монгол улсын аж үйлдвэрийн гавъяат ажилтан
     Цэрэвсамбын .ДАВААЦЭРЭН