1978 он
Анхны баяжмал гарган авч, жилд 4 сая.тонн хүдэр олборлох, боловсруулах хүчин чадал бүхий уулын баяжуулах үйлдвэрийн эхний ээлжийг ашиглалтанд оруулав.
1980 он
Жилд 8 сая.тонн хүдэр олборлох, боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэрийн хоёрдугаар ээлжийг ашиглалтанд оруулав.
1981 он
Үйлдвэрийн дөрөвдүгээр ээлжийг ашиглалтанд оруулж, жилд 16 сая.тонн хүдэр олборлох, боловсруулах хүчин чадалтай болов.
1989 он
Уулын баяжуулах үйлдвэрийн тавдугаар ээлжийг ашиглалтанд оруулж, хүдэр олборлох, боловсруулах хүчин чадлыг жилд 20 сая.тонн хүртэл нэмэгдүүлэв. Баяжуулах үйлдвэр ашиглалтанд орсноос хойш 1 сая.тонн зэсийн агууламжтай баяжмал үйлдвэрлэв.
1994 он
“Эрдэнэт” үйлдвэрийн хөгжлийн шинэ концепц (1994-2004)-ийг баталсан бөгөөд “Тэсрэх бодисын үйлдвэр” ашиглалтанд орсноор гадаадаас энэ төрлийн туслах бүтээгдэхүүн авахыг зогсоов.
1995 он
Баяжуулах фабрикийн VI секцийн баяжуулах машинуудад техникийн бүрэн шинэчлэл хийж, Хүдрийн ил уурхайд СБШ-250 МНА маркийн өрмийн шинэ машин нэвтэрч эхлэв.
1996 он
Монгол улсын Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрт хэрэгжиж буй хөгжлийн шинэ концепц (1994-2004)-ийг авч хэлэлцээд “Эрдэнэт” үйлдвэрийн техникийн шинэчлэлийг бүрэн хийх тухай Засгийн газрын 05 тоот тогтоол гаргав. Catterpillar фирмийн 136 тн даацтай, БелАЗ-7512 маркын 120 тн даацтай өөрөө буулгагчуудыг үйлдвэрлэлд нэвтрүүлэв. ОХУ-аас эрчим хүч импортолж эхлэв.
1997 он
Хүдрийн ил уурхайд шинэ маркийн ЭКГ-10 экскаватор нэвтэрч эхэлсэн бөгөөд үйлдвэр ашиглалтанд орсноос хойш 2 сая.тн зэсийн агууламжтай баяжмал үйлдвэрлэв.
2000 он
“Эрдэнэт” үйлдвэрт 15-аас дээш жил ажилласан хүмүүст амьдарч буй орон сууцыг нь үнэ төлбөргүй хувьчлах шийдвэрийг гаргав. Дараа нь Зөвлөлийн 31-р хуралдаанаас “Эрдэнэт” үйлдвэрийн бүх ажилчдыг дээрх шийдвэрт хамааруулах тухай шийдвэр гарав. Мөн хам хөвүүлэн баяжуулах хэсгийг ашиглалтанд оруулж, жилд 24 сая.тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай болов.
2001 он
Нэгдүгээр хосолсон секцийн техникийн шинэчлэлийг бүрэн дуусгаснаар тус секц нь 10 сая.тн хүдэр боловсруулах хүчин чадалтай болов.
2002 он
Авто тээврийн байгууллагад БелАЗ-75145 маркийн 130 тн даацтай өөрөө буулгагч нэвтэрч эхлэв.
2005 он
Хүдрийн ил уурхайд “Liebherr” фирмийн 18м3 эзэлхүүнтэй шанага бүхий экскаваторыг үйлдвэрт ашиглаж эхлэв. Үйлдвэр ашиглалтанд орсноос хойш 3 сая.тонн зэсийн агууламжтай баяжмал үйлдвэрлэв.
2006 он
Баяжуулах фабрикийн 5-р ээлжийг бүрэн шинэчилснээр төслийн хүчин чадлыг 50 хувиар нэмэгдүүлж, 6 сая.тн хүдэр боловсруулах боломжтой болов.
2008 он
Монголд анх удаа 15 м3 хүдэр ачих боломжтой ЭКГ-15 гинжит экскаваторыг ашиглалтанд хүлээн авав. “Эрдэнэт” үйлдвэрийн эхний ээлж ашиглалтанд орсны 30 жилийн ойн баярын хурал 2008 оны 12 сарын 13-ны өдөр болов.
2010 он
Жилд 6 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай, бүрэн шинэчлэгдсэн 3-р секцийг ашиглалтанд оруулсан.
2011 он
Баяжуулах фабрикийн хөвүүлэн баяжуулах 4-р секцийг шинэчилж ашиглалтанд оруулсан.
2012 он
Хүдэр боловсруулалт 26,0 сая.тн-д хүрэв.
2013 он
Баяжуулах фабрикийн хөвүүлэн баяжуулах 6-р секцийг шинэчилж ашиглалтанд оруулав.