Хvний нөөцийн бодлого нь компанийн стратегийн зорилтыг хэрэгжvvлж шаардлагатай ажиллах хvчнээр тоо, чанарын хувьд зохистой хангаж хөгжvvлэх, ажилтны нөөц бололцоог бvрэн дvvрэн ашиглах таатай орчныг бvрдvvлж, ажлын гvйцэтгэлийг vнэлэх, ажлын орчин нөхцлийг сайжруулах, нийгмийн идэвхи санаачлагыг дэмжих, тогтвортой эвсэг нэгдмэл хамт олон бvрдvvлэх зэрэг зорилтыг хангахад чиглэдэг.
      Хvний нөөцийг хөгжvvлэх талаар дараах зорилтыг тавин ажиллаж байна.
     - Компанийн цех, хэсгийг шаардлагатай ажиллах хvчнээр хангах асуудлыг орон нутгийн хөдөлмөр эрхлэлт, ажилгvйдлийн өнөөгийн болон хэтийн төлөвтэй илvv уялдуулах зарчмыг баримтлах,
     - Ажиллах хvчний хөгжлийн бодлого, хөтөлбөрт тогтвортой хөгжил, нийгмийн хамтын хариуцлагын асуудлыг тусган, компанийн ажиллах хvчний мэдлэгийн чанар, мэргэжлийн ур чадварыг дээшлvvлэх,
     - Хувь хvний хөдөлмөрийн идэвх, сонирхол, санаачлагыг дэмжих хөшvvргийг боловсронгуй болгож, бvтээмжийн хөдөлгөөнийг дэмжин хөгжvvлж, ажлын vнэлгээг тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зарчимтай уялдуулах.
     - Ажиллагчдын бие бялдрын боловсролыг дээшлvvлэх, нийтийн биеийн тамирыг хөгжvvлэх, спортоор хичээллэгчдийн тоог нэмэгдvvлэх замаар хөдөлгөөний хомсдолоос шалтгаалсан өвчлөлийг бууруулах, хөдөлмөрийн бvтээмжийг дээшлvvлэх зорилгоор Нийтийн биеийн тамир чийрэгжvvлэлтийн төслийг хэрэгжvvлэх, дэлгэрvvлэх,
     - Төрөөс хэрэгжvvлж байгаа нийгмийн эрvvл мэндийн бодлогыг баримтлан тодорхой vе шаттайгаар "Эрvvл мэндийг дэмжигч ажлын байр" төсөл хэрэгжvvлэх улмаар "Эрvvл мэндийг дэмжигч vйлдвэр" болох хөтөлбөр боловсруулах, хэрэгжvvлэх,
     - Компанийн ажиллагсдад болон орон нутгийн иргэдэд олон төрлийн нийгмийн vйлчилгээ vзvvлдэг өнчин хvvхдийн асрамжийн газар, орос хэлний сургалттай сургууль, цэцэрлэг, хvvхдийн зуслан, амралтын бааз, спорт цогцолбор, соёлын ордон, зочид буудал, нийтийн хоолны хэсэг,
эмнэлэг сувиллын алба зэрэг нийгмийн чиглэлийн байгууллагуудын vйл ажиллагаанд дэмжлэг vзvvлэх,
     - Хvний хөгжил, эвсэг бvтээлч хамт олныг төлөвшvvлэх талаар компанийн дэргэдэх залуучууд, эмэгтэйчvvд болон ахмадын байгууллагын vйл ажиллагааг дэмжих,