• Иргэдэд
  • "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн ажилтанд
  • Журам
  • Сонгон шалгаруулалтын үе шат
  • Бүрдүүлэх материал
  • Санамж
Ажлын байрны нэрс Ажлын байрны орон тоо Эхлэх дуусах огноо Тавигдах шаардлага Анкет Материал хүлээн авах хаяг Сонгон шалгаруулалтын явц
Сэргээн засах эмчилгээний их эмч 1 2013 оны 12 сарын 27-наас 2014 оны 01 сарын 2 хүртэл Боловсрол - Дээд
Мэргэжил – ЭМШУИС-ийн ерөнхий эмчилгээний анги төгссөн
Ур чадвар – Сэргээн засах чиглэлээр нарийн мэргэжил эзэмшсэн (резидентур). Багаар ажиллах, ачаалал даах чадвартай
Туршлага - Мэргэжлээрээ 2-аас дээш жил ажилласан
Давуу тал – Дотор болон мэдрэлийн чиглэлээр давхар мэргэшсэн, спорт урлагийн авьяастай
anket-h.xls HRD@erdenetmc.mn Сонгон шалгаруулалтын явц
Барилгын инженер 1 2013 оны 12 сарын 24-наас 12 сарын 30 хүртэл Боловсрол - Дээд
Мэргэжил – Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер
Ур чадвар – Барилгын обьектын нэгдсэн тооцоог гаргах чадвартай, усны барилга байгууламжийн тодорхой мэдлэгтэй, шийдвэр гаргах, өөрчлөлт шинэчлэлт хийх, хариуцлага хүлээх, багаар ажиллах, нууц хадгалах, компьютерийн хэрэглээний бүх программ дээр ажиллах чадвартай, харилцааны соёлтой.
Туршлага - Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан
Тусгай шаардлага - Бичгийн болон ярианы орос хэлний дундаас дээш мэдлэгтэй
anket-h.xls HRD@erdenetmc.mn Сонгон шалгаруулалтын явц
Нарийн бичиг-бичээч
/Түр ажлын байр/
1 2013 оны 12-р сарын 13-наас 12-р сарын 19-нийг хүртэл Боловсрол - Дээд
Мэргэжил - Техникийн болон гадаад хэлний мэргэжилтэй
Ур чадвар - Харьцааны соёлтой, орос болон монгол хэл дээр бичиг баримт боловсруулах чадвартай, шаардлага тавьдаг, зарчимч.
Туршлага - Баримт бичиг боловсруулах ажил хийж байсан
Тусгай шаардлага - Нарийн бичгийн курс төгссөн, компьютер болон хувилах машин дээр ажиллах чадвартай, орос хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай
anket-h.xls HRD@erdenetmc.mn Сонгон шалгаруулалтын явц
Химийн ус цэвэрлэгээний аппаратчин
/Түр ажлын байр/
1 2013 оны 11-р сарын 25-наас 12-р сарын 01 хүртэл Боловсрол: Бүрэн дундаас дээш
Мэргэжил: Химийн ус цэвэрлэгээний аппаратчин
Ур чадвар: Технологийн процессын схем уншдаг байх, тоног төхөөрөмжийн ажиллах зарчмыг бүрэн эзэмшсэн байх, технологийн процессийг биечлэн явуулж чаддаг байх, бие даан болон багаар ажиллах чадвартай, харилцааны өндөр соёлтой байх
Туршлага: Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх
anket-h.xls HRD@erdenetmc.mn Сонгон шалгаруулалтын явц
 Тоног төхөөрөмжийн засварчин 1 2013 оны 11-р сарын 14-нөөс 11-р сарын 20-нийг хүртэл Боловсрол – Бүрэн дунд
Мэргэжил – Тоног төхөөрөмжийн засварчин
Ур чадвар – Ажлын зураг уншиж чаддаг байх, бие даан болон багаар ажиллах чадвартай, харилцааны өндөр соёлтой байх
Туршлага – Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх
Тусгай шаардлага – Эрүүл мэндээр тэнцэх
anket-h.xls HRD@erdenetmc.mn Сонгон шалгаруулалтын явц
Мужаан 1 2013 оны 11-р сарын 09-нөөс 11-р сарын 16-нийг хүртэл Боловсрол - Бүрэн болон тусгай дунд
Мэргэжил – Мужаан
Ур чадвар  - Бүх төрлийн деталь дээр ажиллах, зохион бүтээх сэтгэлгээтэй, захиалгын дагуу модон эдлэл засах, хийх, зураг унших чадвартай. Бие даан болон багаар ажиллах чадвартай, харилцааны өндөр соёлтой байх.
Туршлага – Мужааны ажлыг хийх дадлага туршлагатай, мэргэжлээрээ 3-аас доошгүй сар дагалдаж дадлагажсан байх
Тусгай шаардлага – Эрүүл мэндээр тэнцэх
anket-h.xls HRD@erdenetmc.mn Сонгон шалгаруулалтын явц
Технологийн тоног төхөөрөмжийн засварын мастер
/Түр ажлын байр/ 
1 2013 оны 10-р сарын 02-ноос 10-р сарын 06-ныг хүртэл Боловсрол – Дээд, баклавар ба түүнээс дээш зэрэгтэй
Мэргэжил – Газрын тосны хадгалалт ба тээвэрлэлтийн инженер, Цахилгааны инженер, Цахилгаан-механик, Тоног төхөөрөмжийн засварын механик инженер
Ур чадвар – Орос хэлээр баримт бичиг боловсруулах, орчуулах, компьютерийн хэрэглээний програмын /MSW3, MSE2, MSPP2/ түвшний мэдлэгтэй, багаар ажиллах чадвартай
Туршлага – Мэргэжлийн дагуу дадлага хийсэн
anket-h.xls HRD@erdenetmc.mn Сонгон шалгаруулалтын явц
Зохион бүтээгч инженер 1 2013 оны 8-р сарын 23-наас 8-р сарын 29-нийг хүртэл Боловсрол: Дээд
Мэргэжил: Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер
Ур чадвар: Зураг тооцооны Autocad, Compas-3D, Lira гэх мэт программыг бүрэн эзэмшсэн, мэргэжлийн онолын хангалттай мэдлэгтэй, анхан шатны тооцоо, шийдэл гаргаж чаддаг байх
Туршлага: Онолын мэдлэг, ажлын туршлагын үзүүлэлтийг онцгойлж харна.
Тусгай шаардлага: Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй байх, тогтвор суурьшилтай ажиллах, эрүүл мэндээр тэнцэх, аливаа хорт зуршилгүй /архи, тамхи, бусад/
anket-h.xls HRD@erdenetmc.mn Сонгон шалгаруулалт дууссан.
Дүрс оношилогооны техникч /MRI, CT/ 2 2013 оны 7 сарын 09-нөөс 7 сарын 23-нийг хүртэл Боловсрол: Тусгай дунд түүнээс дээш
Мэргэжил: Дүрс оношилогооны техникч
Ур чадвар: MRI, CT-ийн талаар сурч, ажиллаж байсан туршлагатай, мэргэжлийн англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй, компьютерийн өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай, тооцоо хийж дүгнэлт гаргах чадвартай байх.
Туршлага: Дүрс оношлогооны техникч мэргэжлээр 3-аас доошгүй жил ажилласан байх
Тусгай шаардлага: Эрүүл мэндээр тэнцэх
anket-h.xls HRD@erdenetmc.mn Сонгон шалгаруулалт дууссан.
Автозасварчин 1 2013 оны 6 сарын 11-наас 6 сарын 17 хүртэл Боловсрол – Бүрэн дунд түүнээс дээш
Мэргэжил – Автомашины засварчин
Ур чадвар – Автомашины бүтэц зохион байгуулалтыг мэддэг байх, бүтээлч хандлага, техник сэтгэлгээтэй байх, багаар ажиллах чадвартай байх
Туршлага – Мэргэжлээрээ ажиллаж байсан бол давуу тал болох
Тусгай шаардлага – Эрүүл мэндээр тэнцэх
anket-h.xls HRD@erdenetmc.mn Сонгон шалгаруулалт дууссан.
Цахилгаан ба хийн гагнуурчин 1  2013 оны 6 сарын 7-наас 6 сарын 13 хүртэл Боловсрол – Бүрэн бус дунд түүнээс дээш
Мэргэжил – Цахилгаан ба хийн гагнуурчин
Ур чадвар – Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллах, овор ихтэй тоног төхөөрөмж, эд ангиуд дээр ажиллах, ажлын ачаалал даах чадвартай, санаачлагатай, хувийн зохион байгуулалт сайтай байх
Туршлага – Мэргэжлээрээ ажиллаж байсан бол давуу тал болох
Тусгай шаардлага – Эрүүл мэндээр тэнцэх
anket-h.xls HRD@erdenetmc.mn Сонгон шалгаруулалт дууссан.
Электроникийн багш 1 2013 оны 6 сарын 5-наас 6 сарын 9 хүртэл Боловсрол – Дээд, электроникийн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй 
Мэргэжил – Электроникийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн мэргэжилтэн, инженер
Ур чадвар – Багаар ажиллах болон зохион байгуулах чадвартай, заах арга зүйд суралцсан байх, санаачлагатай, хувийн зохион байгуулалт сайтай байх
Туршлага – Мэргэжлээрээ ажиллаж байсан бол давуу тал болно
Тусгай шаардлага – Электроникийн мэргэжлийн программуудыг хэрэглэх чадвартай, англи хэлний өндөр мэдлэгтэй (ТOEFL шалгалтын 450 оноо)
anket-h.xls HRD@erdenetmc.mn Сонгон шалгаруулалт дууссан.
Их эмч 1 2013 оны 5-р сарын 31-нээс 6-р сарын 6 хүртэл Боловсрол - Дээд
Мэргэжил - Эмч
Ур чадвар - Спортын анагаах ухааны чиглэлээр мэргэшсэн, яаралтай тусламж үйлчилгээг цаг тухайд нь үзүүлэх чадвартай, удирдан зохион байгуулах, багаар ажиллах, ачаалал даах чадвартай
Туршлага - Тухайн мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх
Тусгай шаардлага - Эмчлэх зөвшөөрөлтэй
anket-h.xls HRD@erdenetmc.mn Сонгон шалгаруулалт дууссан.
Хүнд даацын белаз автомашины засварчин 2 2013 оны 5 сарын 29-ноос 6 сарын 04 хүртэл Боловсрол – Дээд боловсролтой
Мэргэжил – Автын инженер, механик (Авто аж ахуй ашиглалт)
Ур чадвар – Автомашины зохион байгуулалтыг мэддэг, компьютерийн хэрэглээний программ дээр ажиллаж чаддаг, орос хэлний зохих түвшний мэдлэгтэй, техник сэтгэлгээтэй, бүтээлч, багаар ажиллах чадвартай байх
Туршлага – Мэргэжлээрээ ажиллаж байсан бол давуу тал болно
Тусгай шаардлага – Эрүүл мэндийн хувьд хэвийн бус нөхцөлд ажиллахад тэнцэх, урлаг, спортоор хичээллэдэ
г
anket-h.xls HRD@erdenetmc.mn Сонгон шалгаруулалт дууссан.

Администратор

(Түр ажлын байр)

1 2013 оны 5 сарын 23-ноос 5 сарын 28 хүртэл Боловсрол – Дээд
Мэргэжил – Мэдээлэл технологийн инженер
Ур чадвар – Мэргэжлийн дадлага туршлагатай, ур чадвартай, эрхэлсэн ажил үүрэгтэй холбоотой асуудал дэвшүүлэх, бичиг баримт боловсруулах, дүгнэлт гаргах, чадвартай байх, орос хэлний мэдлэгтэй, техникийн англи хэлтэй байх, хариуцлага хүлээх, хамтарч багаар ажиллах чадвартай байх
Туршлага – Мэдээллийн технологийн чиглэлээр 3-аас доошгүй сар ажилласан байх.
Тусгай шаардлага – Мэдээллийн технологийн өндөр боловсролтой, сүлжээ, сервер, программ хангамжийн уялдаа холбоог нарийн зохион байгуулах чадвартай байх
anket-h.xls HRD@erdenetmc.mn Сонгон шалгаруулалт дууссан.

Программ зохиогч

(Түр ажлын байр)

1 2013 оны 5 сарын 23-ноос 5 сарын 28 хүртэл Боловсрол – Дээд
Мэргэжил – Инженер программист эсвэл компьютерийн мэдээллийн системийн инженер
Ур чадвар – Мэргэжлийн дадлага туршлага эзэмшсэн, хариуцлагатай, бичиг баримт боловсруулах, хэрэглээний программуудыг мэргэжлийн түвшинд эзэмшсэн байх, англи, орос хэлний техникийн болон ярианы мэдлэгтэй. Харилцааны өндөр соёлтой, багаар хамтран ажиллах чадвар эзэмшсэн байх
Туршлага – Мэргэжлээрээ 3-аас доошгүй сар ажилласан байх
Тусгай шаардлага – ХАБЭА-н хууль дүрэм зааварчилгааг бүрэн судалсан байх
anket-h.xls HRD@erdenetmc.mn Сонгон шалгаруулалт дууссан.
Цахилгаанчин 1 2013 оны 5 сарын 23-ноос 5 сарын 28 хүртэл Боловсрол – Тусгай дунд болон түүнээс дээш
Мэргэжил – Цахилгаан тоног төхөөрөмжийн засварчин, цахилгааны инженер
Ур чадвар – Цахилгаан тоног төхөөрөмжийн бүтэц зохион байгуулалтыг мэддэг, цахилгааны схем уншиж чаддаг, компьютерийн хэрэглээний программ дээр ажиллаж чаддаг, орос хэлний зохих түвшний мэдлэгтэй, техник сэтгэлгээтэй, бүтээлч, автомашины зохион байгуулалтыг мэддэг, компьютерийн хэрэглээний программ дээр ажиллаж чаддаг, орос хэлний зохих түвшний мэдлэгтэй, техник сэтгэлгээтэй, бүтээлч, багаар ажиллах чадвартай байх
Туршлага – Мэргэжлээрээ ажиллаж байсан бол давуу тал болно
Тусгай шаардлага – Эрүүл мэндийн хувьд хэвийн бус нөхцөлд ажиллахад тэнцэх, урлаг, спортоор хичээллэдэг
anket-h.xls HRD@erdenetmc.mn Сонгон шалгаруулалт дууссан.
Химич инженер (Түр ажлын байр)
1 2013 оны 5 сарын 24-ноос 5 сарын 31 хүртэл Боловсрол – Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
Мэргэжил – Химич инженер
Ур чадвар – Хувийн зохион байгуулалт сайтай, багаар ажиллах болон ачаалал даах чадвартай, нямбай, хариуцлагатай
Туршлага – Хэмжилт, туршилт, судалгаа шиижилгээний ажил гүйцэтгэж байсан туршлагатай, мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан. (Химийн төв лабораторид ажиллаж байсан бол илүү үзүүлэлт болно)
Тусгай шаардлага – Эрүүл мэндийн үзлэгээр орсон, химийн болон бусад харшилгүй, англи болон орос хэлний дунд шатны мэдлэгтэй
anket-h.xls HRD@erdenetmc.mn Сонгон шалгаруулалт дууссан.
Гидрогеологич, геоэкологич, инженер геологич 1 2013 оны 03-р сарын 15-наас 03-р сарын 20-нийг хүртэл Боловсрол – Дээд боловсролтой
Мэргэжил – Гидрогеологич, геоэкологич, инженер геологич
Ур чадвар – Гидрогеологийн ажлыг хийх дадлага туршлагатай, ур чадвартай, техник сэтгэлгээтэй, багаар ажиллах, шийдвэр гаргах, удирдан зохион байгуулах чадвартай, харилцааны соёлтой, хуулийн мэдлэгтэй
Туршлага – Мэргэжлээрээ болон усны чанар химийн судалгаа шинжилгээний ажилд дадлага туршлагатай, энэхүү чиглэлээр 5-аас доошгүй жил үйлдвэр, уул уурхайд ажилласан байх
Тусгай шаардлага – Хөдөлмөрийн хууль тогтоомжыг хэрэглэх, орос хэлээр бичиг баримт боловсруулах, геологийн ба гидрогеологийн программууд, хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай, баримт бичиг боловсруулах сургалтанд хамрагдсан, усны нөөц, тархалт, экологийн судалгаа шинжилгээний ажилд дадлага туршлагатай, хээрийн нөхцөлд удаан хугацаагаар ажиллах
anket-h.xls HRD@erdenetmc.mn Сонгон шалгаруулалт дууссан.
Хүнд даацийн белаз автомашины жолооч
1  2013 оны 03-р сарын 06-наас 2013 оны 03-р сарын 15-нийг дуустал Боловсрол – Бүрэн дундаас дээш
Мэргэжил – Хүнд даацийн белаз автомашины жолооч, С ангилалтай
Ур чадвар – Техник сэтгэлгээтэй, бүтээлч хандлагатай байх, багаар ажиллах чадвартай байх
Туршлага – Мэргэжлээрээ ажилласан байх
Тусгай шаардлага – Эрүүл мэндээр хэвийн бус нөхцөлд ажиллахад тэнцэх 
anket-h.xls HRD@erdenetmc.mn Сонгон шалгаруулалт дууссан.
Инженер-маркшейдер 1 2013 оны 2-р сарын 22-ноос 2-р сарын 28-нийг хүртэл Боловсрол – Дээд  
Мэргэжил – Инженер-маркшейдер, дипломын голч 2,5 буюу түүнээс дээш, бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
Ур чадвар – AutoCad болон график, зургийн программ хангамж болон электрон багаж-тедолит дээр ажиллах чадвартай байх, бүтээлч хандлагатай байх, багаар ажиллах болон зохион байгуулах чадвартай байх
Туршлага – Мэргэжлээрээ ажиллаж байсан бол давуу тал болох
Тусгай шаардлага – Эрүүл мэндээр хэвийн бус нөхцөлд ажиллахад тэнцэх
anket-h.xls HRD@erdenetmc.mn Сонгон шалгаруулалт дууссан.
Цахилгаан ба хийн гагнуурчин 1 2013 оны 2-р сарын 2-ноос 2-р сарын 6 хүртэл Боловсрол – Бүрэн болон тусгай дунд
Мэргэжил – Цахилгаан ба хийн гагнуурчин
Ур чадвар - Даралтат сав гагнах, ажлыг аюулгүй зохион байгуулах, багаар ажиллах чадвартай, орос хэлний мэдлэгтэй байх, оосорлогч, зүсэгч, засварчны хос мэргэжил эзэмшсэн бол давуу тал болох
Туршлага – Мэргэжлээрээ ажилласан бол давуу тал болох
Тусгай шаардлага – Эрүүл мэндээр тэнцэх
anket-h.xls HRD@erdenetmc.mn Сонгон шалгаруулалт дууссан.
Цахилгааны угсрагч 1 2013 оны 2-р сарын 2-ноос 2-р сарын 6 хүртэл Боловсрол – Дээд, бүрэн дунд 
Мэргэжил – Механик инженер, тоног төхөөрөмжийн засварчин
Ур чадвар – Угсралт, засварын ажлыг бие дааж гүйцэтгэдэг, хүнтэй ажиллах арга барилд суралцсан, багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой, бүтээлч, техник сэтгэлгээтэй байх, орос хэлний мэдлэгтэй байх, оосорлогч, гагнуурчны хос мэргэжил эзэмшсэн бол давуу тал болох
Туршлага – Мэргэжлээрээ ажилласан бол давуу тал болох
Тусгай шаардлага – Эрүүл мэндээр тэнцэх
anket-h.xls HRD@erdenetmc.mn Сонгон шалгаруулалт дууссан.
Статистикч-арга зүйч 1 2013 оны 01 сарын 30-наас 02 сарын 05 хүртэл Боловсрол – Дээд
Мэргэжил – Статистикч
Ур чадвар – Статистикийн дүн бүртгэл нэгтгэх, дүгнэх, тооцоо хийх, англи хэлний өндөр мэдлэгтэй, компьютерийн хэрэглээний программ дээр чөлөөтэй ажиллах чадвартай, багаар ажиллах чадвартай.
Туршлага – Тухайн мэргэжлээр ажиллаж байсан байх
anket-h.xls HRD@erdenetmc.mn Сонгон шалгаруулалт дууссан.
Шанагат ачигчийн операторчин (машинч) 1 2013 оны 01-р сарын 23-наас 01-р сарын 29 хүртэл Боловсрол – Бүрэн дунд ба түүнээс дээш
Мэргэжил – Шанагат ачигчийн операторчин (машинч)-ийн курс эсвэл мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв төгссөн мэргэжлийн үнэмлэхтэй байх /Турбоукладчикийн машинч, бульдозерийн машинчийн хос мэргэжилтэй бол давуу тал болно./
Ур чадвар – Техник сэтгэлгээтэй, бүтээлч үйл ажиллагаатай, багаар ажиллах чадвартай.
Туршлага – Мэргэжлээрээ 1-с доошгүй жил ажилласан байх
Тусгай шаардлага – Эрүүл мэндээр хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллахад тэнцэх
anket-h.xls HRD@erdenetmc.mn Сонгон шалгаруулалт дууссан.
Тээрмийн машинч 2 2013 оны 01-р сарын 05-наас 01-р сарын 10 хүртэл Боловсрол – Дээд
Мэргэжил – Баяжуулалтын технологич, хими технологич, металлургич
Ур чадвар – Компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай, орос хэлний зохих мэдлэгтэй, бүтээлч үйл ажиллагаатай, багаар ажиллах чадвартай, баяжуулагч болон тээрмийн машинчаар хослон ажиллах чадвартай.
Туршлага – Мэргэжлээрээ ажилласан бол давуу тал болох
Тусгай шаардлага – Эрүүл мэндээр хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллахад тэнцэх
 
anket-h.xls HRD@erdenetmc.mn Сонгон шалгаруулалт дууссан.
     Анкетыг HRD@erdenetmc.mn и-мэйл хаягаар явуулахад subject гэсэн хэсэг дээр сонирхож буй ажлын байрны нэр, овог нэрээ бичнэ үү. Сонгон шалгаруулалтын явцыг тухайн нээлттэй зарлаж байгаа ажлын байрны хүснэгтээс оролцоог харах кодын тусламжтайгаар харна. (Санамж хэсгээс харна уу.)
Ажлын байрны нэрс Ажлын байрны орон тоо Эхлэх дуусах огноо Тавигдах шаардлага Анкет Материал хүлээн авах хаяг Сонгон шалгаруулалтын явц
Электроникийн инженер 1 2013 оны 5 сарын 24-ноос 5 сарын 31 хүртэл Боловсрол – Дээд
Мэргэжил – Инженер-электронщик, автоматжуулалтын инженер
Ур чадвар – мэргэжлийн дадлага туршлагатай, ур чадвартай, харилцааны зөв соёлтой, ажил гүйцэтгэх, хариуцлага хүлээх, хамтарч багаар ажиллах, өөрчлөлт шинэчлэлт хийх шийдвэр гаргах ур чадвартай, эрхэлсэн ажил үүрэгтэй холбоотой асуудал дэвшүүлэх, бичиг баримт боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай, Орос хэлний зохих мэдлэгтэй, техникийн англи хэлтэй, хэрэглээний программ дээр боловсруулалт хийх чадвартай
Туршлага – Техник хангамжийн боловсруулалт, ашиглалтаар 3-с доошгүй жил ажилласан инженер техникийн ажилтан
Тусгай шаардлага – ХАБЭА-н ажиллагааны талаар бүрэн мэдлэгтэй
anket-emc.xls HRD@erdenetmc.mn Сонгон шалгаруулалт дууссан.
Химич инженер 1 2013 оны 5 сарын 24-ноос 5 сарын 31 хүртэл Боловсрол – Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
Мэргэжил – Химич инженер
Ур чадвар – Хувийн зохион байгуулалт сайтай, багаар ажиллах болон ачаалал даах чадвартай, иямбай, хариуцлагатай
Туршлага – Хэмжилт, туршилт, судалгаа шиижилгээний ажил гүйцэтгэж байсан туршлагатай, мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан. (Химийн төв лабораторид ажиллаж байсан бол илүү үзүүлэлт болно)
Тусгай шаардлага – Эрүүл мэндийн үзлэгээр орсон, химийн болон бусад харшилгүй, англи болон орос хэлний дунд шатны мэдлэгтэй
anket-emc.xls HRD@erdenetmc.mn Сонгон шалгаруулалт дууссан.
МТХангамжийн хэлтсийн менежер 3 2013 оны 05 дугаар сарын
13-наас 05 дугаар сарын 15-ны өдрийн  12 ,00 цаг хүртэл
Боловсрол:
Бизнесийн удирдлага, инженерийн чиглэлээр баклавраас дээш боловсролтой байх
Туршлага: “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д  тасралтгүй  8-аас доошгүй жил ажилласан байх
Хэлний мэдлэг:
Орос хэлээр бичиг баримт боловсруулах, Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
Бусад ур чадвар:
Компанийн бараа материалын захиалга, хангамж, хуваарилалт, хяналтын ажлыг боловсронгуй болгох, сайжруулах асуудлыг судлах, мэдээлэл цуглуулах, шийдвэр гаргах,  илтгэх, хэлэлцээр хийх чадвартай байх, Бичиг хэрэг боловсруулах, хөтлөх чадвар эзэмшсэн.
Компьютерийн мэдлэг: Компьютерийн хэрэглээний үндсэн программууд дээр сайн ажиладаг байх
Бусад шаардлага: Хүмүүстэй хамтарч ажиллах, харилцааны өндөр чадвартай байх, ажлын ачааллыг дааж шуурхай ажиллах, ажлын өндөр шаардлагад зохицон ажиллах чадвартай, Компанийн мэдээллийн нууцлалыг хангах, шударгаар ажиллах
anket-emc.xls HRD@erdenetmc.mn Сонгон шалгаруулалт дууссан.
МТХангамжийн хэлтсийн эдийн засагч 1 2013 оны 05 дугаар сарын
13-наас 05 дугаар сарын 15-ны өдрийн  12 ,00 цаг хүртэл
Боловсрол:
Бизнесийн удирдлага, эдийн засаг,  нягтлан бодогч чиглэлээр баклавраас дээш боловсролтой байх
Туршлага:
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-д тасралтгүй 8-аас доошгүй жил ажилласан байх
Хэлний мэдлэг:
Орос хэлээр бичиг баримт боловсруулах түвшний мэдлэгтэй.
Бусад ур чадвар:
Эдийн засгийн болон санхүүгийн төлөвлөлт,бүртгэл тооцоо, тайлан гаргах чадвартай Компанийн бараа материалын хангамжийн санхүү эдийн засгийн үйл ажиллагаанд  дүн шинжилгээ хийх, боловсронгуй болгох санал боловсруулах,  санхүүгийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх
Компьютерийн мэдлэг:
Компьютерийн хэрэглээний болон  болон нягтлан бодох бүртгэлийн  программууд дээр  сайн ажиладаг байх
Бусад шаардлага:
Хүмүүстэй хамтарч ажиллах, харилцааны өндөр чадвартай байх, ажлын ачааллыг дааж шуурхай ажиллах, ажлын өндөр шаардлагад зохицон ажиллах чадвартай, Компанийн мэдээллийн нууцлалыг хангах, шударгаар ажиллах
anket-emc.xls HRD@erdenetmc.mn Сонгон шалгаруулалт дууссан.
МТХангамжийн хэлтсийн эдийн засагч 1 2013 оны 05 дугаар сарын
13-наас 05 дугаар сарын 15-ны өдрийн  12 ,00 цаг хүртэл
Боловсрол:
Бизнесийн удирдлага, эдийн засаг,  нягтлан бодогч чиглэлээр баклавраас дээш боловсролтой байх
Туршлага:
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-д тасралтгүй 8-аас доошгүй жил ажилласан байх
Хэлний мэдлэг:
Орос хэлээр бичиг баримт боловсруулах түвшний мэдлэгтэй.
Бусад ур чадвар:
Эдийн засгийн болон санхүүгийн төлөвлөлт,бүртгэл тооцоо, тайлан гаргах чадвартай Компанийн бараа материалын хангамжийн санхүү эдийн засгийн үйл ажиллагаанд  дүн шинжилгээ хийх, боловсронгуй болгох санал боловсруулах,  санхүүгийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх
Компьютерийн мэдлэг:
Компьютерийн хэрэглээний болон  болон нягтлан бодох бүртгэлийн  программууд дээр  сайн ажиладаг байх
Бусад шаардлага:
Хүмүүстэй хамтарч ажиллах, харилцааны өндөр чадвартай байх, ажлын ачааллыг дааж шуурхай ажиллах, ажлын өндөр шаардлагад зохицон ажиллах чадвартай, Компанийн мэдээллийн нууцлалыг хангах, шударгаар ажиллах
anket-emc.xls HRD@erdenetmc.mn Сонгон шалгаруулалт дууссан.
     Анкетыг HRD@erdenetmc.mn и-мэйл хаягаар явуулахад subject гэсэн хэсэг дээр сонирхож буй ажлын байрны нэр, овог нэрээ бичнэ үү. Сонгон шалгаруулалтын явцыг тухайн нээлттэй зарлаж байгаа ажлын байрны хүснэгтээс оролцоог харах кодын тусламжтайгаар харна. (Санамж хэсгээс харна уу.)

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ХХК-д ИРГЭДИЙГ АЖИЛД АВАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл
     1.1. Энэхүү журмын зорилго нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн /цаашид “компани” гэх/ хүний нөөцийн хэрэгцээг өргөн мэдлэг, мэргэжлийн ур чадвартай ажилтнаар хангах, ажил горилогч иргэдийг сонгон шалгаруулах зарчмаар ажилд авах асуудлыг зохицуулахад оршино.
     1.2. Сонгон шалгаруулалт гэдэг нь хөдөлмөрийн зах зээлээс тухайн ажлын байранд мэргэжил, боловсрол, ур чадвар, эрүүл мэндийн хувьд тохирох иргэдээс сонгох үйл ажиллагаа юм.

Хоёр. Сонгон шалгаруулалтанд хамрагдах иргэд
     2.1. Компаниас зарлагдсан ажлын байранд бүртгэлийн хугацаанд бүртгүүлсэн иргэд:
             2.1.1. Компанийн зардлаар дотоод, гадаадын их дээд сургууль, коллежийг төгсөгчид;
             2.1.2. Компанийн хүний нөөцийн бодлогоор бэлтгэгдсэн, нөөцөнд бүртгэгдсэн ажилтан;
             2.1.3. Компанид шаардлагатай мэргэжил эзэмшсэн иргэд.
     2.2. Компанийн цех, нэгжид ажиллаж байгаад эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан болон гэм буруутай үйлдлийн улмаас ажил олгогчийн санаачлагаар халагдсан ажилтныг сонгон шалгаруулалтанд оруулахгүй.

Гурав. Ажлын байрны захиалга
     3.1. Хэлтэс, цехийн дарга нар ажлын байр шинээр бий болсон болон чөлөөлөгдсөнөөс хойш ажлын 5 хоногт багтаан ажлын байрны захиалгыг ажлын байрны тодорхойлолтын хамт Хүний нөөцийн хэлтэст ирүүлнэ.
     3.2. Хүний нөөцийн хэлтэс нээлттэй ажлын байрыг компанийн цахим хуудсанд зарлаж, анкетаар бүртгэнэ.
     3.3. Сонгон шалгаруулалтад оролцох иргэд дараах материалыг бүрдүүлнэ:
             - иргэний үнэмлэх
             - диплом, мэргэжлийн үнэмлэх
             - хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэр
             - ажиллаж байсан албан газрын тодорхойлолт
     3.4. Ажлын байрны тодорхойлолтод заагдсан шаардлагыг хангаагүй, мэргэжлийн үнэмлэх, дипломгүй, баримт бичиг дутуу иргэдийн материалыг хүлээн авахгүй.
     3.5. Энэхүү журмын 3.1-д заасны дагуу ажлын байрны захиалгыг Хүний нөөцийн хэлтэст /цаашид “ХНХ” гэх/ ирүүлээгүй тохиолдолд ажлын байранд иргэнийг ажилд авахыг хориглоно.

Дөрөв. Сонгон шалгаруулалт
     4.1. Сонгон шалгаруулалтыг ХНХ-ийн томилсон комисс зохион байгуулна.
     4.2. Сонгон шалгаруулалт явагдах дараалал:
             4.2.1. Бүртгүүлсэн иргэдийн материалыг судалж, сонголт хийх;
             4.2.2. Сонгогдсон иргэдийн мэргэжлийн онолын мэдлэгийг шалгах;
             4.2.3. Онолын шалгалтанд тэнцсэн иргэдийн ур чадварыг сорилын ажлаар шалгах;
             4.2.4. Сорилын ажилд тэнцсэн иргэдтэй ярилцлага хийж сонгон шалгаруулалтын эцсийн дүнг гаргана.
     4.3. Сонгон шалгаруулалт явуулахдаа анкет, тест болон бичгээр шалгалт авах, ажлын байранд ур чадвар сорилын ажил хийлгэх, ярилцлага хийх зэрэг хэлбэрийг ашиглана.
     4.4. ХНХ нь сонгон шалгаруулалтын тест, асуултыг мэргэжлийн чиглэл тус бүрээр шалгалтын материалын сан бүрдүүлж, цахим хэлбэрээр авах чиглэл баримтална.
     4.5. Сонгон шалгаруулалтанд орсон иргэдийн шалгалтын дүнг комиссын гишүүд хэлэлцэж, протоколоор баталгаажуулж, иргэдэд ил тодоор мэдээлнэ.

Тав. Бусад
     5.1. Сонгон шалгаруулах комиссын гишүүн, холбогдох мэргэжилтэн шалгалтын материалын нууцыг задруулах, оролцогчдод мэдээлэл өгөх, тэднээс бэлэг авах, энэхүү журмын заалтуудыг илт зөрчсөн үйлдэл хийх зэргээр зөрчил гаргасан нь нотлогдсон тохиолдолд холбогдох хууль тогтоомж, компанийн хөдөлмөрийн дотоод журмын дагуу хариуцлага хүлээлгэнэ.
     5.2. Энэхүү журмын хэрэгжилтэнд ХНХ-ийн дарга хяналт тавина.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК

1. Эхний  шатны сонгон шалгаруулалт
   1.1. Зарласан хугацаанд иргэдээс ирүүлсэн анкет, материалуудыг тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг бүрэн хангасан эсэхийг комиссын гишүүд хянан үзэж протокол үйлдэнэ.
   1.2. Ажлын байрны шаардлагыг бүрэн хангахуйц материал ирүүлсэн иргэдэд сонгон шалгаруулалтын шалгалтын товыг мэдэгдэнэ.
   1.3. Мэргэжлийн мэдлэгийг тестээр, туршлага, ур чадварыг сорилоор шалгаж дүгнэн протокол үйлдэнэ. Шалгалтад тэнцсэн иргэдийг дараагийн буюу эцсийн шатны шалгаруулалтанд оруулна.

2. Эцсийн шатны сонгон шалгаруулалт
   2.1. Шаардлагатай тохиолдолд шалгарсан иргэний өмнө ажиллаж байсан байгууллагаас нэмэлт мэдээлэл авна.
   2.2. Шалгаруулалтын комисс ярилцлага явуулж дүнг нэгтгэж, протокол үйлдэнэ.
   2.3. Шалгарсан иргэн эрүүл мэндийн үзлэгт орж, тухайн ажил эрхлэх боломжтой эсэх талаар эмнэлгийн дүгнэлт гаргуулна.
 

- 2% цээж зураг /Сүүлийн 3 сарын байдлаар/
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Диплом, мэргэжлийн үнэмлэхний хуулбар /нотариатаар баталгаажуулсан байх/
- Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбар
- Өмнөх ажил олгогч болон төгссөн сургуулийн тодорхойлолт /ажлын туршлагын талаарх мэдээлэл байх/
- Бусад баримт бичиг /өөрийн давуу талыг харуулсан байх/

Анкет бөглөхөд анхаарах зүйл
   - Тухайн зарлагдсан ажлын байрны тавигдах шаардлагад тэнцсэн иргэдийн анкетийг хүлээн авна.
   - Анкетыг бөглөхдөө бүх мэдээллийг товч тодорхой оруулж, үг товчлохгүй байх шаардлагатай.
   - Анкетанд цээж зургийг /сүүлийн 3 сарын байдлаар/ заавал оруулсан байна.  
   - Анкетийн техтын фонд Тimes New Roman, хэмжээ 12pt байна.
   - Aнкетийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор хариуг мессежээр нэг удаа явуулна. Хэрэв мессеж аваагүй байх бүхий тохиолдолд компани хариуцлага хүлээхгүй.
   - Компани ажил горилогчийн анкетийг хүлээн авснаар ямар нэгэн үүрэг, хариуцлага хүлээхгүй.
   - Цахим хуудсаар анкет явуулсан тохиолдолд хүлээн авсан тухай таны хаяганд хариу очно.
   - Сонгон шалгаруулалтанд орж байгаа иргэн бүр сонгон шалгаруулалтын явцын мэдээллээс өөрийн оролцоог харах кодыг хэрэв анкетыг цахим хэлбэрээр явуулсан бол таны цахим хаяг луу илгээх ба хэрэв цаасан хэлбэрээр авчирсан бол Хүний нөөцийн хэлтсийн бүрдүүлэлтийн менежер өгнө. Энэ кодын тусламжтайгаар тухайн нээлттэй зарлаж байгаа ажлын байрны хүснэгтээс сонгон шалгаруулалтын явцыг харна.

Нийтлэг анхаарах зүйл:
   - Сонгон шалгаруулалтаас хоцорсон болон заагдсан бичиг баримт дутуу иргэдийг сонгон шалгаруулалтанд оруулахгүй.
   - Компанийн цех, нэгжид ажиллаж байгаад эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан, гэм буруутай үйлдэл гаргасан болон сахилгын зөрчлийн улмаас (Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5, 131.1.3 заалтаар) ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан ажилтныг сонгон шалгаруулалтанд оруулахгүй.