Холбоо, мэдээлэл, техник автоматжуулалтын цех нь vйлдвэрийн технологийн процессийн удирдлагыг автоматжуулах, хянах, удирдах, холбоо-мэдээллийн сvлжээг орчин vеийн техник технологийн хөгжлийн ололт, амжилтанд тулгуурлан боловсронгуй болгон хөгжvvлэх vндсэн vvрэгтэй.
     Yйлдвэрийн удирдлагын автоматжуулалтын систем нь "Шуурхай мэдээ-Тэнцэл", "Шуурхай мэдээллийн цогц, дvгнэлт", "Уулын цулын хөдөлгөөний бvртгэл", "Yндсэн тоног төхөөрөмжийн сул зогсолтын бvртгэл", нягтлан бодох бvртгэлийн "Эра Финаншиалс", "Боловсон хvчин", материал, сэлбэг хэрэгслийн захиалгын тооцоог хийж, тэдгээрийн биелэлт, зарцуулалтад хяналт тавих "Материал-техникийн хангамжийн бvртгэл" туслах цехvvдийн удирдлагын, экспортын vйл ажиллагааны "УАС Коммерция" зэрэг дэд системvvдээс бvрддэг.
     Технологийн процессын удирдлагын автоматжуулалтын системийн бvх дэд систем нь vйлдвэрийн мэдээллийн системтэй холбоотой байдаг нь удирдлагын бvх тvвшинд, технологийн ажилтнаас vйлдвэрийн удирдлага хvртэл vйлдвэрлэлийн ажиллагааны талаархи шуурхай болон vр дvнгийн бvх шаардлагатай мэдээллийг ээлж, хоног, сараар авч, харж хянах боломжийг бvрдvvлдэг.
     Yйлдвэрийн удирдлагын автоматжуулалтын системийн цаашдын хөгжлийн vндсэн чиглэл нь vйлдвэрийн холбооны систем, мэдээлэл дамжуулах болон тvvний теледамжуулалт зэргийг нэгтгэсэн томоохон иж бvрэн сvлжээг байгуулахад оршиж байна.