Компанийн ажилтнууд болон тэдний гэр бүлийн чөлөөт цагийг соёлтой өнгөрүүлэх, алжаал ядаргааг нь тайлах, ингэснээр ажлын бүтээмжийг дээшлүүлэхэд сайнаар нөлөөлөх, авъяасыг нь хөгжүүлэх, соёл урлагийн хэрэгцээг нь хангах олон хэлбэрийн ажлыг “Уурхайчин” соёлын ордонг түшиглэн явуулж байна.
     Тухайлбал, “Сонгодог урлаг 2012” улсын уралдаанд “Эрдэнэт” чуулгын уран бүтээлчид, уран сайханчдын оролцсон “Зүүдний Соннамбула” концерт, “Тэнгэрийн гэрээс” сонгодог жүжиг улсад түрүүлж, “Гран при” цом хүртсэн сайхан амжилт гаргалаа.