ЭРЧИМ ХҮЧНИЙ ЦЕХ


    Эрчим хүчний цех нь Эрдэнэт хотын үйлдвэр, аж ахуйн нэгж, хүн амыг цэвэр усаар хангаж, бохир усыг татан зайлуулж цэвэрлэх үйлчилгээ, “Эрдэнэт үйлдвэр“ ХХК-ийг эргэлтийн усаар хангах, үйлдвэрлэлийн хэрэгцээт хүчилтөрөгч, ацетилен нийлүүлэх үйл ажиллагаа явуулдаг.
     Тус цех нь жилд 20-21 сая.м3 цэвэр ус олдворлож Эрдэнэт хотын хүн ам, аж ахуйн нэгжүүд болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн технологийн хэрэгцээнд түгээдэг. Жилдээ 8-9 сая.м3 бохир ус хүлээн авч 96-98% -тай цэвэршүүлж байна.
     Түүнчлэн хиймэл нуураас жилд 70-74 сая.м3 эргэлтийн усыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн технологийн хэрэгцээнд зориулан шахдаг. Жилд 34-36 мян.м3 ацетилен, 116-118 мян.м3 хүчилтөрөгч, азот үйлдвэрлэж, өөрийн хэрэгцээнээс гадна Эрдэнэт хотын үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн хэрэгцээнд нийлүүлж байна.

 

 

 

 




     ЦАХИЛГААН ЦЕХ


     Цахилгаан цех нь 6-110 кВ хүчдэлийн 374,6мВА суурилагдсан чадал бүхий дэд станцууд, 94,4 км кабель шугам, 37,4 км агаарын шугам, 480 гаруй таслуур, 2000-аад нэгж бусад тоноглол бүхий томоохон цахилгаан түгээх сүлжээгээр дамжуулан жилд дунджаар 760 орчим сая кВт цахилгаанаар хангаж байна.

 

 

 

 

     ДУЛААН ЦАХИЛГААНЫ ТӨВ

     1976 онд ашиглалтанд орсон. Тус төв нь цагт 435°С-ийн халуунтай, 39 ата даралттай цагт 75 тонн уур үйлдвэрлэх хүчин чадалтай БКЗ-75-39 ФБ маркийн 6 зуухтай бөгөөд нэг цагт дээрх параметрийн 450 тонн уур үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Дулааны суурилагдсан хүчин чадал 310 Гкал/цаг. Байгуулагдсан эхний жилүүдэд Эрдэнэт хотыг бүхэлд нь дулааны эрчим хүчээр хангаж байсан.
     1988 оноос “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон үйлдвэрлэлийн дүүрэгт байрлах аж ахуйн нэгжүүдийн технологийн хэрэгцээ, барилга байгууламжийн халаалтын хэрэгцээг уур, халуун усаар ханган ажиллаж байна.
     Жилдээ 370 мян.Гкал дулааны эрчим хүчийг 82,8 км урт дулааны шугамаар хэрэглэгчдэд дулаан нийлүүлж байна.
     2012 онд “Dresser Rand” компанийн үйлдвэрлэсэн 2,5 МВт-ын хүчин чадалтай хоёр турбингенератор суурилуулж Дулаан цахилгааны төв болон өргөжсөн.