“Эрдэнэт vйлдвэр" ХХК-ийн vндсэн нэгж болох Геологи хайгуулын анги (ГХА) нь 1981 онд албан ёсоор биеэ даасан цех болон байгуулагдсан тvvхтэй.
     ГХА нь “Эрдэнэт vйлдвэр" ХХК-ийн хvдрийн тvvхий эдийн нөөцийг нэмэгдvvлэх зорилгоо хэрэгжvvлэхийн тулд “Эрдэнэт”-ийн хvдрийн дvvрэгт эрэл хайгуулын ажлыг явуулж байна. Тvvнчлэн инженер геологи, гидрогеологи, худаг гаргах, засварлах ажлыг Орхон аймгийн хэмжээнд тэргvvлэх тvвшинд хийж байгаагаараа онцлогтой.
     Тус анги бvх төрлийн ордод геологийн ямар ч нөхцөлд өрөмдлөг хийх чадвартай техник технологи, vйлдвэрийн бааз суурьтай. Манай хамт олны ажлын амжилтанд Шведийн “Атлас Копко”, Японы “Longer-38”, NL-55, DE-810, “SANDVIK” фирмийн сvvлийн vеийн өрөмдлөгийн техник, технологиор паркаа шинэчилсэн нь сайнаар нөлөөлж байгаа юм.
     “Эрдэнэт vйлдвэр" ХХК-ийн ГХА-ийн бvтээлч хамт олон хайгуулын ажлын явцад 1000 м гvнтэй нарийвчилсан хайгуулын цооног, 450 налуу бvхий инженер геологийн зориулалттай 300 м хvртэлх цооногийн өрөмдлөгийг Монгол улсын хvдрийн ашигт малтмалын тvvхэнд анх удаа өрөмдөж сайхан амжилт гаргасан юм. Мөн эцсийн гvн нь 866 м болон 963 м бvхий хоёр цооног өрөмдөөд байна.
     Тvvнчлэн ГХА 1981-1989 онд геологи хайгуулын ажлаараа 1885 сая гаруй тонн хvдэр бvхий 6730 мянган тонн зэсийн, 200 мянган тонн молибдений ядуу агуулгатай анхдагч хvдрийн нөөцийг хvлээлгэн өгсөн билээ.
     ГХА өнөөдөр “Эрдэнэт vйлдвэр" ХХК-ийн ашиглах ёстой нөөцийн хvдрийг жил, таван жилийн нарийвчлалтай гаргах, мөн технологийн төрлvvд, чанарын өөрчлөлтийн vзvvлэлтvvдийг гаргах ашиглалтын хайгуулын ажлыг эрчимтэй явуулж байна. Тvvнчлэн Сэлэнгэ аймгийн Тvшиг сумын нутагт орших Улаан-Овооны чулуун нvvрсний ордын нарийвчилсан хайгуул, Баяжуулах фабрикийн Хаягдлын аж ахуйн даланг өндөрлөхөд хайрга чулууны нөөц бий болгох зорилгоор хаягдлын нуурын зvvн хойд бvсэд ихээхэн хэмжээний тэсэлгээ, өрөмдлөгийн ажил хийгээд байна.
     Мөн чулуулгийн дээж бэлтгэн боловсруулж, химийн шинжилгээнд өгөх зориулалт бvхий бутлах цех нь орчин vеийн чанарын шаардлага хангасан бvх төрлийн тоног төхөөрөмжөөр бvрэн хангагдаад байгаа юм.
     ГХА нь “Эрдэнэт vйлдвэр" ХХК-ийн бусад цех хэсгvvдийн захиалгаар барилгын заал чимэглэлийн элсний орд газар, зам барилгын хайрга чулууны орд, инженер геологи, гидрогеологийн тусгай зориулалтын цооногуудын өрөмдлөгийн ажлуудыг тогтмол чанарын өндөр vзvvлэлттэй шуурхай гvйцэтгэж байгаа юм.
     Манай анги нь эрэл хайгуул, өрөмдлөгийн ажлыг захиргаа, геологийн алба, хөдөлмөр хамгаалал, байгаль орчны алба, өрмийн хэсэг, засварын хэсэг, цахилгааны хэсэг бvхий бvтэцтэйгээр ажлаа явуулж байна.
     Геологи хайгуулын анги нь “Концепци 2010-2020” хөгжлийн төлөвлөгөөний дагуу эрэл-vнэлгээний ажлыг гvйцэтгэж, шинэ орд илрvvлэх, өмнө нь урьдчилсан хайгуул хийгдсэн нөөц нь бvрэн тогтоогдоогvй орд илрэлvvдийг бvрэн судалж, нөөцийг нь улсын нөөцийн комисст хvлээлгэн өгөх зорилготой ажиллаж байна. Тvvнчлэн сvvлийн жилvvдэд барилга байгууламж шинээр барих ажил өргөжиж байгаатай холбогдуулан барилгын материалын тvvхий эдийг гарган авах орд олж ашиглахад тvлхvv анхаарч байгаа. Ийнхvv бид эх орон, “Эрдэнэт vйлдвэр” ХХК-ийнхаа эрдэс баялагийг улам бэхжvvлэх, шинэ орд нээн илрvvлэх ажилдаа оюун ухаан, ур чадвараа дайчлан ажиллаж байна.