"ЭРДМИН" ХХК
   
       “Эрдэнэт vйлдвэр” ХХК-ийн захирал асан Ш.Отгонбилэгийн санаачилгаар анх 1994 онд Монгол улсын “Эрдэнэт Концерн” ХХК, АНУ-ын “RCM” компаниуд “Эрдэнэт vйлдвэр” ХХК-ийн vйлдвэрийн балансын бус, бага агуулгатай хvдрийн овоолгоос хvхрийн хvчлийн сулруулсан уусмал ашиглан катодын цэвэр зэс vйлдвэрлэх туршилтын vйлдвэр байгуулах гэрээнд гарын vсэг зурсан бөгөөд 1997 оны 02-р сарын 13-нд анхны бvтээгдэхvvнээ гаргаж албан ёсоор нээлтээ хийсэн.
     Ийнхvv “Erdenet Minerals Solution” буюу “Эрдмин” компани нь Монгол Улсын Аж Ахуйн нэгжийн хуулийн дагуу  Улсын бvртгэлтэй бөгөөд “Эрдэнэт vйлдвэр” ХХК-ийн хаягдал, балансын бус хvдрийн овоолгуудыг 40 жилийн турш ашиглах эрхтэйгээр vйл ажиллагаагаа эхлvvлсэн.
     Тус vйлдвэрийн дизайн, барилгын зураг төслийг АНУ-ын “BКS” компани, “Эрдэнэт vйлдвэр” ХХК-ийн Зураг төслийн хэлтэс хийж, барилгын ажлыг Монгол-Оросын хамтарсан “Стройинвест” компани гvйцэтгэжээ. Yйлдвэрлэж байгаа катодын зэсийн чанарыг олон улсад нэр хvнд бvхий Английн “Аlex Stewart Assayers” компани баталгаажуулсан. Манай катодын зэсийн чанар +99,999%-н цэвэршилттэй байгаа нь Лондонгийн Металлын Биржийн “А” зэрэглэлийн чанарын шаардлагыг хангадаг.
     2006 онд чанарын удирдлагын тогтолцооны ISO9001:2000 олон улсын стандартын vйл ажиллагаандаа нэвтрvvлж баталгаажуулсан.
     “Эрдмин” компани одоогоор 110 гаруй Монгол ажиллагсадтай vйл ажиллагаагаа явуулж байна. 
 
Төсөл хөтөлбөр:
    •  Катодын зэсээ хайлуулж 8мм голчтой зэс цувимал vйлдвэрлэх vйлдвэрийн төслийг 2005 онд;
     •  Төрөл бvрийн голчтой зэс утас vйлдвэрлэх төслийг 2007 онд;
     •  Барилгын цахилгаан монтажны болон бvрээстэй зэс утас, хvчний кабель vйлдвэрлэх төслийг  2008 оноос хэрэгжvvлсэн. 
     •  Зэс ялтас vйлдвэрлэх төсөл, зэсээр нэмvv өртөг шингэсэн шинэ нэр төрлийн бvтээгдэхvvн  vйлдвэрлэх чиглэлээр судалгаа шинжилгээ хийж байна.
     •  “Эрдэнэт vйлдвэр” ХХК-тай хамтран өдөрт 25тн катодын зэс vйлдвэрлэх хvчин чадалтай vйлдвэрийн төсөл боловсруулсан.
  
Бvтээгдэхvvний талаар:
     А. Yйлдвэрлэж буй бvтээгдэхvvнvvд
          №   Бvтээгдэхvvний нэр               Стандарт                      Хvчин чадал         Тайлбар
          1.    Катодын зэс                            MNS 4501:97                2750тн/жил         99,999 чанартай цэвэр зэс
          2.    Зэс цувимал /татанги/           MNS 4738:2005           2000тн/жил         8мм-ийн цэвэр зэс утас
          3.    Зэс утас                                                                             3800м/жил          Төрөл бvрийн диаметртэй
          4.    Цахилгааны зэс утас            MNS 5932:2009                                           ПВ, ППВ,
                                                                    MNS 5933:2009            3800м/жил          ВВГ маркийн зэс голтой
     Б. Шинээр vйлдвэрлэх бvтээгдэхvvн
          5.   Цахилгааны зэс утас КГ, КПСГ, РПШ, КНР, ПВ3, ПВ4, ПВС, ПВКВ, ПВ, ТРП, ПРППМ, ВПВ болон ПВА маркийн зэс голтой уян кабель

Гишүүнчлэл:
     1. Худалдаа Аж vйлдвэрийн Танхим /1998-5-4
     2. Металлургийн холбоо /1999-10-8
     3. Уул Уурхайн Yндэсний Ассоциаци /2001-4-9
     4. Ашигт Малтмалын Баяжуулагчдын Холбоо /2001-10-3
 
Компаний үр дүн:
      • Ажлын vр дvнгээрээ 2001 оноос хойш тасралтгvй “Yндэсний шилдэг 100 аж ахуйн нэгж”-ээр шалгарч өргөмжлөл хvртсэн.
      • Монгол Улсын Yндэсний Татварын Албаны “Найдвартай татвар төлөгч” гэрчилгээ
      • “Тэргvvн  татвар төлөгч байгууллага” өргөмжлөл, “Найдвартай татвар төлөгч” хаяг хадах эрхээр тус тус шагнуулсан.
      • Орхон  аймгийн “ТОП-10 аж ахуйн нэгж”-д удаа дараа шалгарч хvндэтгэлийн индэрт туг байрлуулах эрх авсан.
      • “Катодын зэс” “Орхон аймгийн хэмжээнд" “Шилдгийн шилдэг чанартай бvтээгдэхvvн”-ээр шалгарч байсан.
      • Стандартчилал хэмжилзvйн төвийн өргөмжлөл хvртсэн.
      • Зэс утас Монгол улсын импортыг орлох шилдэг бvтээгдэхvvнээр шалгарсан гэх мэт амжилт дvvрэн ажиллаж байна.

     "РСЦ" ХХК    

     "Эрдэнэт vйлдвэр" ХХК-ийн "РСЦ" ХХК нь анх Барилга засварын цех нэртэйгээр 1979 онд байгуулагдаж тус vйлдвэрийн болон Орхон аймгийн Эрдэнэт хотын бvтээн байгуулалтанд зонхилох vvрэгтэйгээр 31 дэх жилдээ тасралтгvй vйл ажиллагаагаа явуулж байна.
     Тус компани нь мэргэжлийн өндөр ур чадвартай 210 ажиллагсадтай тvvнээс 25 инженер техникийн ажилтантай, 2 гадаадын мэргэжилтэнтэй, "Эрдэнэт vйлдвэр" ХХК-ийн барилга байгууламж, зам талбай, суваг шуудуу, тоног төхөөрөмжийн засварын ажлыг хийж гvйцэтгэж, улмаар "Эрдэнэт vйлдвэр" ХХК-ийн хэвийн vйл ажиллагааг хангах vvрэгтэйгээр ажилладаг.
     "РСЦ" ХХК нь Их барилга, Засал - чимэглэл, цахилгаан сантехник, металл хийц гэсэн 3 хэсэгтэй, мужаан цех, бетон зуурмагийн узел хариуцсан туслах аж ахуйн алба гэсэн vндсэн нэгж хэсгvvдтэйгээр vйл ажиллагаа явуулдаг.
     "РСЦ" ХХК нь 2007 оноос "Эрдэнэт vйлдвэр" ХХК-ийн 100%-ийн хөрөнгө оруулалт бvхий охин компанийн хэлбэрээр 2,9 тэрбум төгрөгний vндсэн хөрөнгө болон тоног төхөөрөмж, 1 тэрбум 600 сая төгрөгний эргэлтийн хөрөнгөтэйгээр vйл ажиллагаагаа бие даан явуулж байна.

     "ЭРДСҮЛЖ" ХХК

     Манай vйлдвэр нь Уулын баяжуулах "Эрдэнэт vйлдвэр" ХХК-ийн Оёдлын цех нэртэйгээр 1991 онд байгуулагдаж vйлдвэрийн ажилчдын 4 улирлын ажлын хувцасыг бvрэн хангаж ирсэн.
     2005 оноос vйл ажиллагааны хvрээ өргөжин тэлж "Эрдэнэт vйлдвэр" ХХК-ийн Охин компани хэлбэрээр ажиллаж эхэлсэн манай компани өнөөдөр vйлдвэрлэлийн хvчин чадлаар салбартаа тэргvvлэх хэмжээнд хvрээд байна.
     Бид жилд дунджаар 80 нэр төрлийн 20 мянга гаруй бvтээгдэхvvн vйлдвэрлэж хэрэглэгчиддээ хvргэдэг ба vндсэн vйлдвэрлэл болох Ажлын хувцаснаас гадна өдөр тутмын, ажил хэрэгч, ёслолын болон гоёлын хувцас vйлдвэрлэж байна.
     Mонгол хvний биеийн онцлог, сонирхолд нийцсэн, байгалийн эрс тэс уур амьсгалд зохицсон зэргээс гадна салбарын онцлогоос шалтгаалан хэрэглэгчид биедээ тохирсон хувцас захиалан хийлгэхийг илvvд vздэг болох нь алхам тутамд ажиглагдаж байдаг.
      Тиймээс манай мэргэжилтнvvд харилцагч байгууллагууд, хувь хvмvvсийн ажиллаж буй салбар, vйлдвэрлэлийн онцлог, хэв маягт тохирсон бvх төрлийн мэргэжлийн ажлын хувцасыг өндөр тvвшинд оёж нийлvvлэхийг зорьдог бөгөөд салбартаа тусгай зориулалтын, мэргэжлийн хувцас vйлдвэрлэж эхэлснээрээ бид анхдагч хэмээх эрхэм хvндэтгэлийг хvлээсэн билээ.
     Бид харилцагчидтайгаа 18 жил хамтран ажиллахдаа тэдний хvсэлт, шаардлагыг бvрэн хангаж ирсэн ба vvнийгээ дагаад vйлдвэрлэлийн технологи, чанар хийц хөгжин сайжирсаар ирсэн.