Чанар хяналтын хэлтэс нь олон улсад дагаж мөрдөж байгаа стандарт болон шинжилгээний аргачлал /ISO 17025/, өндөр нарийвчлалтай төхөөрөмжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж боловсон хүчнийг чадавхижуулан чанарын хяналтыг сайжруулж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн чанар стандартыг хэрэгжүүлж байна.
     Эдгээр шаардлагыг хангахын тулд үйл ажиллагаа, ажил үйлдлээ хянаж байхаар MNS ISO/IEC 17020:2002 стандартад нийцсэн, бүрэн хэмжээгээр баримтжуулсан менежментийн тогтолцоог нэвтрүүлж, хэвийн хэмжээнд хадгалах буюу байнга сайжруулах зорилго тавин ажиллаж байна.
     Тус хэлтсийн Химийн төв лабораторид хийгддэг зэс, молибдены баяжмалын химийн сорилтыг олон улсын DIN EN ISO/IEC 17025 стандартаар итгэмжлүүлснээр сорилтын арга зүйн чанар, нарийвчлал олон улсын түвшинд хүрч, лабораторийн бодит үр дүнг хэрэглэгчдэд шууд хүргэх, шинжилгээний хүрээг өргөтгөж монголын уул уурхайн салбарт тэргүүлэх, тус салбарын ашигт малтмалын боловсруулалт, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд лабораторийн хөндлөнгийн хяналтын шинжилгээг гүйцэтгэх эрх зүйн орчинг бүрдүүлсэн болно.