Манай “Сэлэнгэ” амралтын бааз нь компанийн ажиллагсдыг жилийн турш хүлээн авч үйлчилж байна. Тус амралт амрагчдыг тав тухтай амруулахын зэрэгцээ байгаль экологийн асуудалд ихээхэн анхаарал тавьдаг. Амралтанд 10 гаруй халиун буга, цаа буга, 10-аад төрлийн 50 гаруй шувуу тэжээж байна. Зуны улиралд хүүхдийн зуслан ажиллуулж нэг ээлжинд /8 ээлжтэй/ 400-450 хүүхдийг хамруулж байна. Амралт, зуслангийн материаллаг бааз бэхжиж цанын бааз, спорт заал, талбайн теннис, сагс, волейболын талбайгаар шинэчлэгдлээ.