Засвар механикийн завод нь технологийн тоног төхөөрөмжид их, дунд, урсгал засвар хийх, элэгдсэн эд ангийг сэргээн засварлах, тоног төхөөрөмжийг резин болон корундаар хуяглах, металл хийц болон стандартын бус тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэх, цахилгаан тоног төхөөрөмж засварлах, өргөн тээвэрлэх машин механизмд оношлогоо засвар хийх, ган, ширэм, өнгөт металл хайлж эд анги цутгах үндсэн үүрэг гүйцэтгэдэг.

      Засвар механикийн завод нь ил уурхайн үндсэн тоног
төхөөрөмж болох бульдозер, экскаватор, баяжуулах фабрикийн
бутлуур тээрэм, 20-иод нэр төрлийн шахуурга,
хөвүүлэн баяжуулах машины камерууд, гидроциклон,
авто тээврийн байгууллагын 110, 130 тонны даацын
БелАЗ бульдозер, автогрейдер, авто-ачигч зэрэг
олон төрлийн тоног төхөөрөмж, техникийн эд анги сэлбэг хэрэгсэл, резинэн эдлэлүүд үйлдвэрлэж байна.
     
      Заводын хөгжлийн зорилт нь орчин үеийн техник, технологийн дэвшлийг үр дүнтэй нэвтрүүлэн ашиглаж зах зээл, хэрэглэгчдийн хэрэгцээ, стандарт шаардлагад нийцсэн импорт орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх явдал юм.