Хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрхэмлэн “Монгол улсын үндсэн хууль”, “Хөдөлмөрийн тухай хууль”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль”, MNS OHSAS 18001:2012 стандартыг үйл ажиллагаандаа удирдлага болгон “Нэн түрүүнд Хөдөлмөрийн аюулгүй байдал” бодлогыг компанийн удирдлагын салшгүй хэсэг, нийгмийн хариуцлагын гол шалгуур болгон ажиллаж байна.