Автотээврийн байгууллага нь технологийн тээвэр, төрөл бүрийн маркийн автомашины, тусгай зориулалтын машин механизмын гэсэн үндсэн гурван хэсэгтэй. Эдгээр хэсгүүдийн автомашинд үйлчлэх авто засварын гурван газартай, 830 гаруй ажилчидтай юм.

     130 тоннын даацтай БелАЗ-75131 маркийн хүнд даацын авто өөрөө буулгагчаас эхлээд суудлын автомашин хүртэл төрөл бүрийн маркийн 290 гаруй хөдлөх бүрэлдэхүүнтэйгээр уулын цул тээвэрлэх, үйлдвэрийн ажиллагсдыг зөөх, зам талбай засварлах, цэвэрлэх, хаягдлын аж ахуйн далан хийх, үйлдвэрлэлийн шаардлагатай ачаа, бараа материал тээвэрлэх ажлыг гүйцэтгэж байна.

     Технологийн тээврийн хэсэг нь жилдээ 17,9 сая шоо метр
уулын цул тээвэрлэж, 150 сая тонн километрийн ачаа эргэлт хийдэг бөгөөд төрөл бүрийн маркийн болон тусгай зориулалтын машин механизмын хэсэг жилд 474,9 мянган машин цагийн ажил гүйцэтгэж байна.

     Герман улсын дэлхийд алдартай “ТIР-ТОР” фирмийн резин дугуй засварлах технологи, автомашины хөдөлгүүрийг ашиглалтын нөхцөл дэх аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хөдөлгүүрийн нөөц бололцоог дээд зэргээр ашиглах, түүнчлэн тосыг ажиллах чадвараас нь хамааруулан солих журмыг тогтоох зайлшгүй шаардлагын улмаас хөдөлгүүрийн тосонд спектрийн шинжилгээ хийх лаборатор байгуулан ажиллаж байна.

     “CUMMINS” маркийн хөдөлгүүр турших, хэвшүүлэх стенд,
тэжээлийн системийн эд ангиудыг шалгах, тохируулах, засварлах тоног төхөөрөмж, Итали, Бельги улсын төхөөрөмжөөр тоноглогдсон “АВТО СЕРВИС”, автомашины бүрэн автомат угаалга, сансрын хиймэл дагуул ашиглан
алсаас хянах, удирдах диспетчерийн “ВИСТ” систем,
үүрэн холбооны сүлжээ ашиглан хянах “АВТОТРЕКЕР” систем зэрэг олон шинэ техник технологи нэвтрүүлэн ажиллаж байна.