“Эрдэнэт vйлдвэр” ХХК-тай бараа нийлvvлэх гэрээ байгуулахад
бэлтгэн нийлvvлэгчдээс заавал бvрдvvлэх бичиг баримтууд

1. Компанийн улсын бvртгэлийн хуулбар /наторатаар баталгаажуулсан/
2. Компанийн НӨАТ төлөгчийн гэрчилгээний хуулбар /наторатаар баталгаажуулсан/
3. Компаний захирлын иргэний vнэмлэхийн хуулбар /наторатаар баталгаажуулсан/ ба гарын vсэг зурах итгэмжлэл
4. Санхvvгийн чадавхийг харуулах сvvлийн 3 жилийн баталгаажсан санхvvгийн тайлан
5. Гэрээг гvйцэтгэх, удирдах болон техникийн голлох боловсон хvчний чадварын мэдээлэл болон компанийн vйл ажиллагааны тухай дэлгэрэнгvй танилцуулга
6. Тухайн компанийн туршлагыг харуулах сvvлийн 3 жилийн хугацаанд гvйцэтгэсэн ижил төстэй гэрээний талаарх мэдээлэл
7. Гэрээг гvйцэтгэхэд эргэлтийн хөрөнгө хvрэлцээтэй эсэхийг нотолсон бичиг баримт
8. Одоогийн ба сvvлийн 2 жилийн хугацаанд гэрээ байгуулагч компанийн оролцсон аливаа шvvхийн зарга, маргааны талаарх мэдээлэл ба татварын өргvй тухай тодорхойлолт
9. Нийлvvлэгчийн харилцагч банкнаас тодорхойлолт хvсэхэд татгалзах зvйлгvй тухай мэдэгдэл
10. Гэрээлэгч, тvvний нийлvvлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолт болон стандартад нийцэж буйг нотолсон баримтыг тусгайлан бэлтгэж ирvvлнэ. Нотлох баримт нь нийтлэл, зураг, өгөгдлийн хэлбэрээр байж болох ба дараах мэдээллийг агуулна. Yvнд:
     а./ барааны техникийн болон vйл ажиллагааны шинж чанарын дэлгэрэнгvй тодорхойлолт,
     б./ барааг 1-ээс доошгvй жилийн хугацаанд тасралтгvй, горимын дагуу ажиллуулахад шаардагдах сэлбэг хэрэгсэл, тусгай багаж болон бусад зvйлсийн жагсаалт. Тус жагсаалтад тэдгээрийг аль улсаас, хаанаас нийлvvлэх боломжтойг, мөн нэгж vнэ зэрэг холбогдох мэдээллийг дурдана,
     в./ нийлvvлэх бараа нь техникийн тодорхойлолтод нийцэхийг зvйл, заалт бvрээр нотлон харуулсан тайлбар, эсхvл тус тодорхойлолтын аль нэг зvйл, заалтыг орхигдуулсан, зөрсөн боловч захиалагчийн тогтоосон техникийн тодорхойлолтын шаардлагыг vндсэнд нь хангаж байгааг нотолсон мэдэгдэл,
     г./ Захиалагчийн техникийн тодорхойлолтод дурдсан чанар, материал болон тоног төхөөрөмжийн стандарт, барааны тэмдэг, каталогийн дугаар нь тухайн бараанд тавигдах vндсэн шаардлагыг тодорхойлох бөгөөд тvvгээр хязгаарлагдахгvй талаар тайлбар ирvvлнэ.
11. Гvйцэтгэлийн баталгаа (санал болгож буй vнийн дvнгийн 1%).
     Жич: Холбогдох бичиг баримтуудыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, vйлчилгээ худалдан авах тухай” хууль, тогтоомжийн дагуух загвар, маягт, хvснэгт хэлбэрээр ирvvлнэ.

Үнийн саналын маягт