“Эрдэнэт үйлдвэр” ХХК нь зэс, молибдений баяжмалын экспортоор дэлхийд тэргүүлэгч 10 үйлдвэрийн нэг билээ. Манай компани баяжмалаа борлуулахдаа санхүүгийн хувьд тогтвортой, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн томоохон худалдааны компаниудтай хамтран ажилладаг.


     Дэлхийн зэсийн баяжмалын зах зээлд тэргүүлэгч Trafigura, Ocean Partners, Gerald Metals, Samsung, Milliford Global Corporation, CWT Commodities Pte Limited компаниуд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай удаан хугацаанд гэрээтэй ажиллаж байгаа бөгөөд эдгээр компаниудаар дамжуулан Хятадын тэргүүлэх зэс хайлуулах үйлдвэрүүд болох Jinchuan copper, Yunnan Copper, Daye Nonferrous Metals, Yanggu Xiangguang Copper, Bayan Nonferrous зэрэг газруудад баяжмалаа нийлүүлж байна.