Манай Технологийн сургууль нь уул уурхайн чиглэлээр дээд боловсролтой мэргэжилтэн, мэргэжлийн ажилчид бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх зорилгоор “Сургалт + Эрдэм шинжилгээ +Yйлдвэрлэл”-ийн цогцолбор болон ажиллаж байна.
      Технологийн сургууль нь Ашигт малтмалын баяжуулалтын технологи, Металлург, Төмөрлөгийн үйлдвэрлэл, Уул уурхайн ашиглалтын технологи зэрэг найман мэргэжлээр бакалаврын түвшний, КТМС-тай хамтарч Үйлдвэрлэлийн менежмент мэргэжлээр магистрын сургалт явуулж байна.
      Мөн “Оюутолгой” ХХК, “МАК” ХХК, “Энержи ресурс” ХХК зэрэг компаниудын захиалгаар уул уурхайн мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна.