Манай “Хангарьд” спорт клуб нь үйлдвэрийн ажиллагсад, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, чийрэгжүүлэхэд чиглэгдсэн биеийн тамир, спортоор хичээллэх нөхцөл бололцоог бүрдүүлж улс, тив, дэлхийн хэмжээний ур чадвартай тамирчдыг бэлтгэх зорилготой ажиллаж байна.
      “Их спорт - Эрдэнэт үйлдвэр” хоёр ихэр юм гэсэн хэлц үг гарсан нь санамсаргүй хэрэг биш.
      “Хангарьд” спорт клубын тамирчдаас олимп, дэлхийн дэвжээнд төрийнхөө далбааг мандуулсан алдартнууд төрөн гарсаар байна.