Зарлал
ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Монгол Улсын “Компанийн тухай хууль” болон Засгийн Газрын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 85 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-ыг тус тус үндэслэн Засгийн Газрын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 185 дугаар тогтоолоор байгуулагдсан “Зэс боловсруулах цогцолбор” ХХК-ийн (цаашид “Компани” гэх) Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус 3 (гурван) гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага
1. Боловсрол: Дээд боловсролын магистр болон түүнээс дээш зэрэгтэй;
2. Мэргэжил: Эдийн засагч -1, Эрх зүйч-1, Металлург инженер-1;
3. Туршлага: Мэргэжлээрээ нийтдээ 10-аас доошгүй жил, үүнээс удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан байх;
4. Компанийн засаглалын сургалтад хамрагдсан, тухайн компанийн үйл ажиллагааны талаар зохих мэдлэг, туршлагатай байх;
5. Хараат бус гишүүнд нэр дэвшигч нь Компанийн тухай хуулийн 79.1-д зааснаас гадна дараах нийтлэг шаардлагыг хангасан байна. Үүнд:
5.1.Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчийн эсрэг гэмт хэрэгт шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдож байгаагүй байх;
5.2.Сүүлийн 4 (дөрвөн) жил улс төрийн намын ажилтан, сонгуульт удирдах албан тушаал хашиж байгаагүй, эсхүл улс төрийн албан хаагчаар ажиллаж байгаагүй;
5.3.Эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан хуулийн этгээд нь дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь түүнээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй нь нотлогдсон;
5.4.Тухайн компани, эсхүл түүний хараат болон охин компанитай нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талууд (зээлдүүлэгч, хувь нийлүүлэгч, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиллагч г.м)-ын ашиг сонирхлыг төлөөлдөггүй байх;
5.5.Тухайн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн болон хяналтын багц эзэмшигчтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш, эсхүл тэдгээртэй төрөл, садны холбоогүй байх;
5.6.Тухайн компанийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх (нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал “томоохон харилцагч” гэж үзнэ);
5.7.Нэр дэвшигч өөрөө, эсхүл түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд нь тухайн компанийн төлөөлөн удирдах зөвлөлд бие дааж нэр дэвшүүлэх эрх олгохуйц хувьцааны багцыг эзэмшдэггүй байх;
5.8.Өөрөө, эсхүл эхнэр, нөхөр, эцэг, эх, хүүхэд, төрсөн ах, эгч, дүү болон тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээд нь сүүлийн 3 (гурван) жилийн хугацаанд тухайн компанид, эсхүл түүний хараат болон охин компанид эрх бүхий албан тушаал эрхэлж байгаагүй байх;
5.9.Тодорхой албан тушаал эрхлэх буюу үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хассан, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгүүлээгүй байх;
5.10. Тухайн салбарын төрийн өмчит, эсхүл хувийн өмчийн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаагүй байх.
Бүрдүүлэх материал
1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4х6 хэмжээтэй цээж зураг наасан байх);
3. Өөрийн намтар (CV);
4. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт;
5. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
6. Иргэний үнэмлэхийн хуулбар, эсвэл лавлагаа;
7. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ял шийтгүүлж байсан эсэх лавлагаа;
8. Банк, санхүүгийн байгууллагын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй тухай лавлагаа;
9. Компанийн хараат бус гишүүнд тавигдах тусгай болон нийтлэг шаардлагад нийцэж буйгаа нотлох холбогдох материалууд.
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар
Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 17:00 цаг хүртэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захиргааны 3-р байр (Орхон аймаг, Баян-Өндөр сум)-ны 303 тоот өрөөнд, эсвэл gantulga.s@erdenetmc.mn хаягт цахимаар хүлээн авна. Сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд цахимаар ирүүлсэн материалыг эх хувиар яаралтай ирүүлнэ.
Анхаарах зүйлс:
1. Материалыг хэвлэмэл байдлаар ирүүлсэн тохиолдолд битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч нэр, иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаарыг тус тус гаргацтай бичнэ. Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын материалыг ирүүлнэ.
3. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй.
4. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
5. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
6. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгээс холбоо барина.
Нэмэлт мэдээллийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 757-72632 дугаарын утаснаас авна уу.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсгийн дагуу тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орж ажиллах мэргэжлийн холбоодын төлөөлөл, төрийн бус байгууллагуудын худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн А3 гэрчилгээтэй иргэдийг бүртгэж байна.
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Орхон аймагт байнгын оршин суудаг байх /үнэлгээний хорооны үйл ажиллагаанд өдөр тутам оролцох учраас Орхон аймагт амьдардаг байх шаардлагатай/;
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасан шаардлагыг хангасан байх;
- Иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагын гишүүн байх.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Анкет бөглөх; /анкет татах/
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Худалдан авах ажиллагааны А3 сертификатын хуулбар /хүчин төгөлдөр хугацаатай байх/
- Үнэлгээний хороонд хараат бус гишүүнээр ажиллах тухай харьяалагдах Иргэний нийгмийн байгууллага, Төрийн бус байгууллагын албан бичиг ирүүлэх
Жич: Бүртгэл 2025.01.01-2025.12.31-ний өдрүүдэд явагдана.
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Ерөнхий захиргааны II байр, Найрамдал талбай,
Баян-Өндөр сум, Орхон аймаг, Монгол Улс;
Утас: 757-73710
Цахим шуудан: investdepartment@erdenetmc.mn
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Эрдэнэт” сувиллын цогцолборын дэргэдэх ёс зүйн хэсгийн хороог шинэчлэн байгуулах гэж байгаатай холбогдуулан тус хороонд орж ажиллах сонирхолтой иргэдийн материалыг 2024 оны 12 дугаар сарын 09-ны өдрийг дуустал хүлээн авах гэж байна.
Салбар хорооны гишүүн нь дараах шалгуурыг хангасан байна. Үүнд:
1. Анагаах ухаан, эрх зүй, хүний эрх, нийгмийн ухаан, сэтгэл судлалын чиглэлээр мэргэшсэн, тухайн мэргэжлээрээ 8-аас доошгүй жил ажилласан, мэргэжил нэгтнүүд болон үйлчлүүлэгч, олон нийтийн дунд нэр хүндтэй байх
2. Ёс зүйн чиглэлээр сургалтад хамрагдсан (эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн чиглэлээр сургалтад хамрагдсан буюу ажиллаж байсан бол давуу тал болно)
3. Ёс зүйн зөрчилд холбогдож байгаагүй
4. Ёс зүйн чиглэлээр ажиллах сонирхолтой, зэрэг болно.
Материал хүлээн авах хаяг: “Эрдэнэт” сувиллын цогцолбор ДГТ 408 тоот
Утас: 73661, 75773661
ТӨРИЙН ӨӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОХ
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга
- Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Сонсголонгийн зам 13/1 хаягт байршилтай 273.7 м.кв талбай бүхий хүйтэн агуулахыг түрээслүүлэх.
Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа |
2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 09:00 цагт |
Материал хүлээн авах хаяг |
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө-14, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар |
Материал нээх хугацаа, хаяг байршил |
2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн цагт 09:30 цагт /материал хүлээн авснаас хойш 1 цагийн дотор, оролцогчдын өмнө нээх/ |
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ |
Метр квадрат нь 12000 төгрөг (Арван хоёр мянган төгрөг) |
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл |
Бүрдүүлсэн материалын жагсаалтыг дугтуйны гадна талд бичсэн байна.
|
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал |
..........................................
|
Түрээслүүлэх хөрөнгийн талаарх мэдээлэл авах
Түрээслүүлэх хөрөнгийг өмч эзэмшигч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газартай холбогдон үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг 99082259, 99117849 утсаар болон www.erdenetmc.mn цахим хуудаснаас авна уу.
Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө-14, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар Холбогдох албан тушаалтан: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын эдийн засагч, нягтлан бодогч Б.Хүрэлбаатар
Утасны дугаар: 99082259
ТӨРИЙН ӨӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОХ
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга
- Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Сонсголонгийн зам 13/1 хаягт байршилтай 273.7 м.кв талбай бүхий хүйтэн агуулахыг 1518 м.кв газрын хамт түрээслүүлэх.
Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа |
2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 09:00 цагт |
Материал хүлээн авах хаяг |
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө-14, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар |
Материал нээх хугацаа, хаяг байршил |
2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 09:30 цагт /материал хүлээн авснаас хойш 1 цагийн дотор, оролцогчдын өмнө нээх/ |
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ |
Агуулах – нэг метр квадрат нь 12000 төгрөг (Арван хоёр мянган төгрөг) Газар (талбай) - нэг метр квадрат нь 2000 төгрөг (Хоёр мянган төгрөг) |
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл |
Бүрдүүлсэн материалын жагсаалтыг дугтуйны гадна талд бичсэн байна.
|
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал |
6,320,400 төгрөг
|
Түрээслүүлэх хөрөнгийн талаарх мэдээлэл авах
Түрээслүүлэх хөрөнгийг өмч эзэмшигч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газартай холбогдон үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг 88057811 утсаар болон www.erdenetmc.mn цахим хуудаснаас авна уу.
Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө-14, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар Холбогдох албан тушаалтан: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын Аж ахуйн эрхлэгч С.Ариунаа
Утасны дугаар: 99168133
Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга
- Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Сонсголонгийн зам 13/1 хаягт байршилтай 273.7 м.кв талбай бүхий хүйтэн агуулахыг 1518 м.кв газрын хамт түрээслүүлэх.
Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа |
2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 09:00 цагт |
Материал хүлээн авах хаяг |
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө-14, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар |
Материал нээх хугацаа, хаяг байршил |
2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 09:30 цагт /материал хүлээн авснаас хойш 1 цагийн дотор, оролцогчдын өмнө нээх/ |
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ |
Агуулах – нэг метр квадрат нь 12000 төгрөг (Арван хоёр мянган төгрөг) Газар (талбай) - нэг метр квадрат нь 2000 төгрөг (Хоёр мянган төгрөг) |
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл |
Бүрдүүлсэн материалын жагсаалтыг дугтуйны гадна талд бичсэн байна.
|
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал |
6,320,400 төгрөг
|
Түрээслүүлэх хөрөнгийн талаарх мэдээлэл авах
Түрээслүүлэх хөрөнгийг өмч эзэмшигч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газартай холбогдон үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг 88057811 утсаар болон www.erdenetmc.mn цахим хуудаснаас авна уу.
Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө-14, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар Холбогдох албан тушаалтан: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын Аж ахуйн эрхлэгч С.Ариунаа
Утасны дугаар: 99168133
ТӨРИЙН ӨӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОХ
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга
- Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Сонсголонгийн зам 13/1 хаягт байршилтай 273.7 м.кв талбай бүхий хүйтэн агуулахыг 1518 м.кв газрын хамт түрээслүүлэх.
Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа |
2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 09:00 цагт |
Материал хүлээн авах хаяг |
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө-14, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар |
Материал нээх хугацаа, хаяг байршил |
2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 09:30 цагт /материал хүлээн авснаас хойш 1 цагийн дотор, оролцогчдын өмнө нээх/ |