Нээлттэй ажлын байр
Химийн шинжилгээний лаборант
-
✔Анкет хүлээн авч байна
-
✔Сонгон шалгаруулалт явагдаж байна
-
✔Шалгаруулалт дууссан
Бүртгэл эхлэх хугацаа: 2020-06-18 04:00:00
Бүртгэл дуусах хугацаа: 2020-06-30 09:00:00
Тавигдах шаардлага
Боловсрол: Бүрэн дунд ба түүнээс дээш, тусгай мэргэжлийн курс төгссөн
Мэргэжил: Химийн шинжилгээний лаборант
Туршлага: 2 дугаар зэргийн лаборантаар 3-аас дээш жил ажилласан байх
Нэмэлт шаардлага: Лаборантын курст суралцаж мэргэжлийн үнэмлэх авсан байх, химийн хортой ба аюултай бодис, даралтад сав шугам хоолойтой харьцан ажилладаг ажилтны сургалтад хамрагдаж сертификат авсан байх, цахилгааны II группээр шалгалт өгч тэнцсэн байх
Яаж бүртгүүлэх вэ?
Сонгон шалгаруулалтад орохыг хүсэгчид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын 212 тоот өрөөнд доорх материалыг бүрдүүлэн өгнө.
Бүрдүүлэх материалын жагсаалт:
Иргэний үнэмлэхийн хуулбар
Анкет (Анкет татах) Аль эсвэл онлайнаар анкетаа бөглөх боломжтой.
Үнэмлэх, дипломын хуулбар (нотариатаар баталгаажуулсан байна)
Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
Сонгон шалгаруулалтад оролцохдоо бичиг баримтаа эх хувиар нь авч ирнэ. Тухайлбал: иргэний үнэмлэх, диплом, мэргэжлийн үнэмлэх
Анкет болон бүрдүүлж өгсөн материалуудыг буцаан олгохгүй болно.
Бүрдүүлэлт дутуу материалыг хүлээн авахгүй болохыг анхаарна уу.
ХАРИЛЦАХ УТАС: 757-73384
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрд адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд сонгон шалгаруулалтын эцсийн шийдвэрийг шалгаруулалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүн ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.