Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
chevron_right ҮйлдвэрКраб-М төхөөрөмж суурилуулна
Цахилгааны цехийн Цахилгаан тоног төхөөрөмжийн засварын хэсэгт саяхан Краб-М шинэ төхөөрөмж хүлээн авлаа. Удахгүй энэ төхөөрөмийг суурилуулах аж. Краб-М нь цахилгаан хөдөлгүүрийн ороомгийн утсыг дотроос нь халааж сугалж авах зориулалттай ОХУ-д үйлдвэрлэсэн орчин үеийн төхөөрөмж юм. Өмнө нь хөдөлгүүрийг засварлахад их биеийнх нь хамтаар 250-300 хэмийн халуун зууханд 4-6 цаг халааж, гараар сугалж авдаг байж. Крабыг ашигласнаар статорын зүрхэвчийг дотор талаас нь гурван минутад 180 хэм хүртэл халааж, ороомгийн утсыг автоматаар сугалж авдаг. Энэ нь 30 кВт хүртэлх чадалтай хөдөлгүүрийн ороомгийн утсыг авах зориулалттай. Уг төхөөрөмжийг суурилуулснаар хөдөлгүүрийн насжилт уртсах, ажлын цагийн зарцуулалт багасах, ажилтны эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хөдөлмөр хөнгөвчлөх зэрэг ач холбогдолтой юм. Тус хэсэгт жилд 11-30 кВт-ын 165 орчим хөдөлгүүр засуулдаг. “Краб”-ыг ашигласнаар жилд 271,26 кВт эрчим хүч, 29,8 сая төгрөг хэмнэх тооцоо гарчээ.
Я.Энхтуяа
Сэтгэгдэл үлдээх