Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
chevron_right Үйлдвэр“SAFETY FIRST-2019” уламжлалт тэмцээнийг Авто тээврийн цехийн хамт олон 167 оноогоор тэргүүлж явна
Соёл урлагаар дамжуулан Хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм, журам, зааварчилгааг үйлдвэрийн нийт ажилчид шинээр ажилд орж байгаа залуу ажилчдад түлхүү хүргэдэг “SAFETY FIRST-2019” уламжлалт тэмцээний эхний шат амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээний эхний шатанд 20 баг өрсөлдөж, дараагийн шатанд 9 баг шалгарч үлдлээ.
Энэхүү тэмцээнд жилд 100 гаруй ажилтан, албан хаагчид оролцдог бол хөгжөөн дэмжигчээр нэг удаагийн тоглолтыг 450 гаруй ажилтан үзэж, Хөдөлмөрийн аюулгүй байдал нэн чухал гэсэн ойлголтыг олон нийтэд түгээдэг юм. Эхний шатны тоглолт өдөрт хоёр удаа болж нийт 4000 гаруй ажилтан албан хаагчид “SAFETY FIRST-2019” тэмцээнийг үзэж, мэдээлэл авч баг хамт олноо дэмжжээ.
“SAFETY FIRST” тэмцээн 1996 оноос хойш тасралтгүй 23 дахь жилдээ зохион байгуулагдаж, ажилчдын хүсэн хүлээдэг тэмцээн болтлоо өргөжиж, үйлдвэрийн газрын цех нэгжүүдийн оролцоо жилээс жилд нэмэгдэж байгааг зохион байгуулагчид онцоллоо.
Тэмцээний хоёрдугаар шат энэ сарын 29-ний өдрөөс эхлэхээр Авто тээврийн цех, Цахилгаан цех, ХМТАЦ, Барилга засварын цех, Эрдэнэт сувиллын цогцолбор, Оёдлын цех, Дулааны цахилгаан станц, Спорт цогцолбор, Ил уурхай гэсэн есөн багууд бэлтгэлдээ ороод байна. Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтэс, Соёл урлагийн цогцолбор тэмцээнийг хамтран зохион байгуулж байна.
А.Бямбамаа
Сэтгэгдэл үлдээх