Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
chevron_right Эрүүл мэндХавдар Судлалын Үндэсний Төвийн эмч нар нарийвчилсан үзлэг хийв
Эрдэнэт сувиллын цогцолборын эмч нар Хавдар Судлалын Үндэсний Төвтэй хамтран элэг цөсний эмчийн хяналтанд байдаг болон онош тодруулах шаардлагатай ажилтнуудад нарийвчилсан үзлэг шинжилгээ хийсэн байна. Үзлэгт 82 ажилтныг хамруулан элэг цөсний өвчлөл, дүрс оношилгооны шинжилгээ хийжээ. Тэдгээрээс 60 ажилтан элэгний өөхлөлт, 13 нь элэгний гемангиом, давхардсан тоогоор 65 ажилтан элэгний вирусын оноштой эмчийн хяналтанд байдаг аж.
Үзлэгийн үеэр ХСҮТ-ийн элэгний эмч нар зөвлөгөө өгч, 36 ажилтныг давтан шинжилгээнд явуулахаар болсон байна. Давтан шинжилгээгээр элэгний вирус тоолуулах, цусанд ферритин, дельта вирус үзүүлэх, вирусийн ачаалал тоолуулах шинжилгээг дахин хийх юм. Мөн Мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас тэтгэвэр тогтоолгосон нэг хүнд TACE, RFA эмчилгээ хийлгэхээр Медипас төв эмнэлэгт илгээж, Авто тээврийн цехийн нэг ажилтанд элэгний Б вирусын вакцин хийлгэх дүгнэлт гарсныг Эрдэнэт сувиллын цогцолборын эмч Б.Солонго мэдээллээ.
М.Балжинням
Фото: Б.Баттөгс
Мэдээний ангилалууд
- Үйлдвэр
- Бүтээн байгуулалт
- Орон нутаг
- Видео
- Спорт
- Боловсрол
- Эрүүл мэнд
- Соёл амралт
- Онцгой комисс
- Авлигын эсрэг үйл ажиллагаа
Сэтгэгдэл үлдээх