Мэдээ мэдээлэл

Давтамж хувиргагчийг гар утаснаас тохируулна

access_time 2019-10-23

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэгт Молибдены баяжуулалтын шинэ шугам угсарч, суурилуулж байна. Энэ ажлын хүрээнд Молибдены шахуургын 16  насос хөдөлгүүрийн хамт суурилагдсан. Насосуудын хөдөлгүүр  тус бүр  ABB фирмийн  2.2-50кВт   чадалтай давтамж хувиргагчаар тэжээгдэн автомат горимд ажиллах юм. Уг давтамж хувиргагч нь орчин үеийн ухаалаг технологи дээр хийгдсэн бөгөөд “Bluetooth” холболтоор гар утас болон таблетнаас шууд  тохируулга хийх боломжтойгоороо онцлог юм. Эдгээр давтамж хувиргагчийн тохируулга, програмчлалын ажлыг тус цехийн Цахилгаан хөтлүүр автоматикийн хэсгийн инженерүүд чанартай  хийж гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ. 

Я.Энхтуяа
 

Молибдены шахуургын насос болон хөдөлгүүрүүд.

 


ABB фирмийн ACS 880-01 маркийн давтамж хувиргагч

 

Хуваарилах самбар болон давтамж хувиргагчийн шкафнууд

Сэтгэгдэл үлдээх