Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
chevron_right Соёл амралтХөөмийч М.Саруултөгс Ховдыг зорилоо
Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолборын “Эрдэнэт” дуу бүжгийн чуулгын хөөмийч, МУСТА М.Саруултөгс энэ сарын 30-ны өдөр Ховд хотноо болох Монгол хөөмийг дэлхийн дээд амжилтад бүртгүүлэх “Түүхэн бахархлын өдөр” үйл ажиллагаанд оролцохоор мордлоо. Соёлын өвийг хамгаалах, хөөмийн урлагаар дамжуулан ард иргэдийг соён гэгээрүүлэх, залуу хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх зорилготой энэхүү үйл ажиллагааг Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас санаачлан, дэлхийн “Хөөмийн холбоо”-той хамтран зохион байгуулах юм. Хөөмийг салхины үлээлт, усны боргио, шувуудын жиргээ зэрэг байгалийн дуу чимээг даган дуурайх оролдлогоос үүссэн гэж үздэг бөгөөд дэлхийн дээд амжилтын гайхамшиг “Гиннесийн ном”-д бүртгүүлэх энэхүү үйл ажиллагаанд олон хөөмийч нэгэн зэрэг хөөмийлөн оролцоно. Монгол Улсын баруун хэсэг, тэр дундаа Ховд аймгийн Чандмань сумынхан хөөмийн урлагийг хөгжүүлж, өв уламжлалаа тээн, түүнийг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр олон ажил зохион байгуулсаар иржээ. Хөөмийч М.Саруултөгсийн хувьд Ховд аймгийн Чандмань сумын уугуул бөгөөд тэрээр Эрдэнэт үйлдвэрээр овоглосон уран бүтээлчдийн эгнээнд 9 дэх жилдээ ажиллаж, уурхайчдыг уран сайхнаар хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулж яваа залуу уран бүтээлчдийн нэг.
И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс
Мэдээний ангилалууд
- Үйлдвэр
- Бүтээн байгуулалт
- Орон нутаг
- Видео
- Спорт
- Боловсрол
- Эрүүл мэнд
- Соёл амралт
- Онцгой комисс
- Авлигын эсрэг үйл ажиллагаа
Сэтгэгдэл үлдээх