Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
chevron_right ҮйлдвэрНунтаглан баяжуулах хэсгийн 7-р тээрмийг шинэчилж байна
Эрдэнэт үйлдвэрийн техникийн шинэчлэлийн хүрээнд Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн 7-р тээрмийг солих ажил өнгөрсөн баасан гарагт эхэллээ. 20 жил нэг сар ажиллаж үүргээ гүйцэтгэсэн уг тээрмийг мөн Украйн улсын НКМЗ заводад үйлдвэрлэсэн цагт 290 тн хүдэр нунтаглах хүчин чадалтай МШЦ 5,5х6,5А маркийн тээрмээр шинэчилж байна. Тээрэм солих ажлыг 1152 цаг буюу 48 хоногт багтааж 12-р сарын 12-нд хүлээлгэн өгөх шахуу төлөвлөгөөтэй. Засварын хэсгийн бүтээлч хамт олон энэхүү тээрмийг чанарын өндөр түвшинд, хугацаанаас нь өмнө хүлээлгэн өгөх зорилттой ажиллаж байна. Засварчид тус тээрмийг солихоос өмнө тээрмийн бүхий л хэсгийг хүлээн авч, 14 хоногт хяналтын угсралт хийжээ. Түүнчлэн тус хамт олон 11-р сард Бутлан тээвэрлэх хэсгийн КМД 13-р бутлуурыг МР-800 бутлуураар солих, мөн хэсгийн 11, 17-р конвейерын хөтлөх механизмыг солих зэрэг томоохон ажлыг гүйцэтгэхээр шамдан ажиллаж байгаа тухай Засварын хэсгийн дарга Д.Наранбаатар мэдээллээ.
Я.Энх
Сэтгэгдэл үлдээх