Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
chevron_right Эрүүл мэндА.МӨНХДУЛАМ: Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад хараатай, хагардаггүй хөдөлмөр хамгааллын шил санал болгож байна
Хараазүйн оношилгоо нь тухайн хүн ажлын байрандаа тэнцэх эсэхийг шийдвэрлэдэг томоохон үзүүлэлт болдог тул “Сити Оптик” ХХК-ийн хамт олон Эрдэнэт үйлдвэрийн ажилтан ажиллагсад, уурхайчдад тухайн хүнд тохирсон хөдөлмөр хамгааллын шил санал болгохоор иржээ. Нүдний эмч нар Баасан гарагийн ажлын цагаар Захиргааны 2 дугаар байранд үзлэг шинжилгээ хийж, зөвлөгөө мэдээллээр ханган ажиллаж байна. Өнөөдрийн 16:00 цаг хүртэл үргэлжлэх хараа зүйн оношилгооны талаар тус компанийн менежер А.Мөнхдуламтай ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Харааны шил зүүх, хараа зүйн оношилгоо хийлгэх нь хувь хүнд ямар ач холбогдолтой вэ?
-Хүн хардаг эрхтнээ хамгаалдаг байх хэрэгтэй. Шилгүйгээр муу хардаг бол шил зүүх шаардлагатай. Шил зүүхээс залхуурвал залхуу нүд үүсдэг тал бий. Нэг нүд нь сайн харж байна гээд нөгөө нүдээ хүчээр хараад явж болохгүй л гэсэн үг. Өөрөөр хэлбэл, муу харж байгаа нүдэндээ тохирох шил зүүснээр сайн хардаг нүдээ давхар хамгаалах боломжтой.
-Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад зориулсан энэ удаагийн оношилгооны гол зорилго нь юунд чиглэж байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Үйлдвэрийн ажилчид ажиллаж байгаа орчин нөхцөлөөс хамааран хамгаалалтын шил зүүх хэрэгцээтэй болдог. Ингэхдээ харааны шил, хамгаалалтын шилийг давхар зүүхээс аргагүй байдал үүсч байна. Давхарлаж зүүхэд тогтохгүй юмуу тав тухгүй байдал үүсдэг тул аль нэгийг нь зүүх тохиолдол элбэг. Манай компани эрүүл мэндийн салбарт 12 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж, Улаанбаатар хотод 6, Дархан, Орхон, Баянхонгор аймагт салбараа ажиллуулж байна. ХБНГУ-аас оруулж ирсэн автомат тоног төхөөрөмжөөр бүхий манай салбарууд чанартай шилний үйлчилгээ үзүүлдгээрээ хэрэглэгчдийн танил болсоор багагаүй хугацааг үдлээ. Энэ удаа Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад хараатай, хагардаггүй хөдөлмөр хамгааллын шил санал болгож байна. Эрдэнэт үйлдвэр ажилчдынхаа аюулгүй ажиллагааг хангахад чиглэсэн олон ажил хийж хэрэгжүүлдэг нь таалагдаж байна. Өнөөдрийн үзлэгээр оффисын ажилтнуудын мэдлэг мэдээллийг тэлж, хараа зүйн оношилгоо хийх боломжоор хангасан холбогдох цех, нэгжид баярласнаа илэрхийлье.
-Хараа зүйн үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө мэдээллээр ханган ажиллаж байгаа төвүүд олон болсон. Танай төв ямар давуу талтай вэ? Зөвлөгөө, үйлчилгээ, тоног төхөөрөмж, болосвон хүчин гээд олон зүйл яригдах байх?
-Эрдэнэтэд манай салбар ажиллаж байгаа ч иргэд төдийлөн сайн мэддэггүй юм байна. Бид хоёр өдрийн турш Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн болон захиргааны байранд ажиллалаа. Салбартаа 10 гаруй жил ажиллаж, туршлага хуримтлуулсан манай хамт олон Германы тоног төхөөрөмжөөр нарийн мэргэжлийн оношилгоо хийж байна. Манай захирал ХБНГУ-д хараа зүйн мэргэжлээр 20-иод жил ажиллаад Монголдоо энэ үйлчилгээг оруулж ирсэн. Ажлаа Герман стандартын дагуу явуулж, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.
Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын орон зайн баримжаа, өнгөний ялгарал, захын хараа зэргийг үзэх нарийн багаж төхөөрөмжтэй ирсэн. Энэ төхөөрөмж Монгол Улсын хэмжээнд манай төв болон Оюутолгой компанид бий. “Медипас” төвд ижил төрлийн оношилгооны төхөөрөмж хараахан байхгүй. Өнгө ялгадаггүй хүнийг ажилд авах нь явцын дунд ажлын шаардлага хангахгүй байдал үүсгэдэг. Дээрх тоног төхөөрөмж нь эмчгүй үед “Энэ хүн ажлын байранд тэнцэх үү, үгүй юу” гэдэгт үзлэг хийдгээрээ давуу талтай. Төхөөрөмжөөр тэнцээгүй гэсэн хариу гарвал эмчид хандах нь зөв юм.
И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн
Мэдээний ангилалууд
- Үйлдвэр
- Бүтээн байгуулалт
- Орон нутаг
- Видео
- Спорт
- Боловсрол
- Эрүүл мэнд
- Соёл амралт
- Онцгой комисс
- Авлигын эсрэг үйл ажиллагаа
Сэтгэгдэл үлдээх