Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
chevron_right СпортГимнастикийн төрөлд Баяжуулах үйлдвэр түрүүлжээ
Эрдэнэт үйлдвэрийн цех нэгжүүдийн дунд зохион байгуулагдаж байгаа 41 дэх спартикиадын нэг төрөл болох гимнастикийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. 2019-2020 онд үйлдвэрийн ажиллагсдыг хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор “Ажлын байранд идэвхтэй дасгалыг нэвтрүүлэх нь” хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд гимнастикийн тэмцээнийг уг хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан байна. Тэмцээнд Эрдэнэт үйлдвэрийн цех нэгжийн 8 багийн 80 гаруй тамирчид оролцож, тэргүүн байранд Баяжуулах үйлдвэрийн гимнастикчид шалгарчээ. Удаах байрыг Засвар механикийн завод, Оёдлын цех, Авто тээврийн цехийн багууд эзлэв.
Ажлын байранд идэвхтэй дасгал хөдөлгөөнийг хэвшүүлэх аяныг ирэх оны 3 дугаар сард дүгнэнэ. Үйлдвэрийн хэмжээнд 600 гаруй ажилтанд ажлын байрны дасгал хөдөлгөөний ач тус, хэрхэн тогтмол хийж хэвшүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулаад байна. Үүний үр дүнд цех нэгж бүр ажлын байрны дасгал хөдөлгөөний сургагч багштай болжээ. Цаашид аяны хугацаанд үйлдвэрийн бүх ажилтныг сургалтанд хамруулж, үр дүнг нь дүгнэхдээ Ерөнхий захиргааны 1, 2 дугаар байрны гадаа нийтийн гимнастикийн үзүүлбэр зохион байгуулна гэж Спорт цогцолборын Арга зүйч, гимнастикийн багш Б.Уянга ярилаа.
М.Балжинням
Фото: Б.Баттөгс
Мэдээний ангилалууд
- Үйлдвэр
- Бүтээн байгуулалт
- Орон нутаг
- Видео
- Спорт
- Боловсрол
- Эрүүл мэнд
- Соёл амралт
- Онцгой комисс
- Авлигын эсрэг үйл ажиллагаа
Сэтгэгдэл үлдээх