Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
chevron_right Соёл амралтЭрдэнэт үйлдвэр уул уурхайн салбарт анхны дижитал музей байгуулж байна
Уул уурхайн жишиг үйлдвэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Монгол Улсын уул уурхайн салбарын онцлог, өөрийн үйлдвэрийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор дижитал музей байгуулах ажлыг эхлүүлсэн.
Тус музейн бүтээн байгуулалт, ажлын явцтай Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн тэргүүтэй удирдлагууд өнөөдөр танилцлаа. Дижитал музей нь Монголын уул уурхайн салбарын түүхэн хөгжлийн танхим, цахим мэдээллийн танхим, Эрдэнэт үйлдвэрийн түүхэн замнал, хөдөлмөрийн сайчуул, алдартан гавьяатнуудын мэдээлэл бүхий бидний-бахархал танхим, үйлдвэрлэл-технологи-инновацын танхим, нийгмийн хариуцлагатай-Эрдэнэт үйлдвэр гэсэн 6 танхимаас бүрдэх юм. Одоогоор Эрдэнэт үйлдвэрийн музейд үйлдвэрлэл-технологи-инновацын танхим, нийгмийн хариуцлагатай “Эрдэнэт үйлдвэр” гэсэн 2 танхим байгуулах ажил хараахан эхлээгүй байна. Эдгээр 6 танхимыг бүрэн ашиглалтад орсны дараа буюу ирэх 10-р сарын 01 гэхэд албан ёсны нээлт хийхээр төлөвлөж байна.
Уул уурхайн үйлдвэрийн газрын дэргэд дижитал музей байгуулснаараа үйлдвэрийн түүхийг залуу үеийнхэндээ сурталчлаад зогсохгүй, шинэ залуу ажилчдадаа зориулсан сургалт хийх, мэдээлэл өгөх, мэргэжлийн баяруудыг тохиолдуулан өдөрлөг зохион байгуулах зэрэг музей тойрсон олон нийтийн ажлууд явуулна. Мөн Эрдэнэт үйлдвэрийн харьяа цех, хэлтэс, бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагаа, онцлох түүхэн үйл явдлууд,мэргэжлийн баяр зэрэгт тохируулан тухай бүрт нь музейн үзмэрүүдийг шинэчлэн дэглэх боломжтой болох юм.
Э.Мөнх-Уянга
Фото: Ш.Лхамсүрэн
Мэдээний ангилалууд
- Үйлдвэр
- Бүтээн байгуулалт
- Орон нутаг
- Видео
- Спорт
- Боловсрол
- Эрүүл мэнд
- Соёл амралт
- Онцгой комисс
- Авлигын эсрэг үйл ажиллагаа
Сэтгэгдэл үлдээх