Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
chevron_right Онцгой комиссХАБЭА-н хэлтэс шинэлэг ажлууд хэвшүүллээ
Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19”-ээс урьдчилан сэргийлэх дэглэмийн үед Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н хэлтсийнхэн олон ажлыг шинэ арга хэлбэрээр хийж хэвшүүлсний нэг нь цахим сургалтын үйл ажиллагаа юм. ХАБЭА-н хичээл, асуумжийг дотоод цахим сүлжээнд тогтмол байрлуулж буй нь суралцагчид, ажилтнуудад хүссэн цагтаа уншиж, судлах нээлттэй боломж бүрдүүлжээ. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдлын урьдчилан сэргийлэх ажлыг төлөвлөх, үнэлэх, хүнтэй хэрхэн харьцах талаар гарын авлага бэлтгэн гаргаж, эрүүл мэнд хөтөлбөрийн хүрээнд ажлын байрны найман тоот дасгалыг бүтцийн нэгжүүд дээр хэрэгжүүлж байна. Цацрагийн аюулгүй байдалтай холбоотой 20 тусгай зөвшөөрөл мөрдөн ажиллаж байсныг энэ онд 11 болгож, багасгажээ. Энэ талаар ХАБЭА-н хэлтсийн дарга Д.Мөнхболд: “Бид тусгай зөвшөөрөл олгодог бичиг баримтуудаа цахим хэлбэрт шилжүүллээ. Бүтцийн нэгжүүдээр явж ажлын байрны төлөв байдлыг судалсан. Цөмийн үүсвэрүүд дээр эрсдэлийн үнэлгээ хийлээ. Тухайлбал, доторх гамма туяаны гаралт, цацрагийн үүсгэврийг бага хэрэглэх тал дээр анхаарал тавин ажиллаж байна” гэж тодотгов.
Дараагийн нэг санаачилга нь цех нэгжүүдтэй хамтран хийсэн, аюулыг таниулах олон төрлийн төхөөрөмж юм. Энэ ажлын хүрээнд эргэлдэх машин механизмтай холбоотой 14, цахилгаан гүйдэл соронзон орны аюулыг мэдрүүлэх 15, дээрээс унах аюулыг мэдрүүлэх 8, дуу шуугиан хамгаалах хэрэгсэлтэй холбоотой 7 аюулыг таниулах төхөөрөмжийг цехүүд өөрсдийн дотоод нөөц бололцоонд түшиглэн бүтээжээ. Инженер техникийн ажилтнууд, засварчдын хийсэн эдгээр бүтээлийг “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн сургалтын лабораторид байршуулсан бөгөөд цаашид аюулыг таниулах төв болгон өргөжүүлэх зорилготой аж.
М.Балжинням
Фото Б.Баттөгс
Мэдээний ангилалууд
- Үйлдвэр
- Бүтээн байгуулалт
- Орон нутаг
- Видео
- Спорт
- Боловсрол
- Эрүүл мэнд
- Соёл амралт
- Онцгой комисс
- Авлигын эсрэг үйл ажиллагаа
Сэтгэгдэл үлдээх