Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
chevron_right Авлигын эсрэг үйл ажиллагааТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ УУЛЗАВ
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Батлан хамгаалах яам, Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Үндэсний аудитын газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн албаны эрх бүхий албан тушаалтнуудтай уулзав.
Уулзалтаар авлигын нөхцөл байдлыг зөв, оновчтой тодорхойлох, авлигын шалтгаан, нөхцөлийг арилгахад чиглэсэн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, салбарын эрх бүхий албан тушаалтнуудыг шаардлагатай мэдээлэл, арга зүйгээр хангах, ингэснээр авлигын эсрэг хэрэгжүүлэх хамтын ажиллагаанд үр дүн гаргах, Шударга байдлын үнэлгээ, Эрсдэлийн үнэлгээ, гомдол, мэдээллийн тоон үзүүлэлт, цахим хуудасны ил, тод байдлын үнэлгээ, Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах болон түүний хэрэгжилтэд анхаарах асуудлын талаар ярилцаж, санал солилцлоо.
Талууд авлигын шалтгаан нөхцөлийг арилгах, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр салбар тус бүрт тусгайлсан хяналт шалгалт хийх, цуврал хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг ажлуудыг хамтран гүйцэтгэхээр харилцан тохиров.
Сэтгэгдэл үлдээх