Мэдээ мэдээлэл

Авлигын эсрэг сургалтад 435 хүнийг хамрууллаа

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2024 оны 10 дугаар сарын 7-10-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Эдийн засгийн хөгжлийн яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Боловсролын яам, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК зэрэг байгууллагатай хамтран ажиллав.

Төрийн байгууллага, албан тушаалтнаас батлан гаргасан дүрэм, журмыг хянах чиг үүргийн хүрээнд “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК, “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК, “Налайхын дулааны станц” ТӨХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК, “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХКК-ийн удирдах албан тушаалтнаас баталсан шийдвэрүүдийг хянаж байна.  

Өнгөрсөн долоо хоногт авлигын эсрэг сургалтад 435 хүнийг хамрууллаа.

Сэтгэгдэл үлдээх