Мэдээ мэдээлэл

Авлигын эсрэг сургалтад 868 хүнийг хамрууллаа

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2024 оны 10 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Зам, тээврийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Батлан хамгаалахын яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг байгууллагатай хамтран ажиллав.

Төрийн байгууллага, албан тушаалтнаас батлан гаргасан дүрэм, журмыг хянах чиг үүргийн хүрээнд Батлан хамгаалах яамны “Албан тушаалын орон сууцыг ашиглах журам”, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны “Хяналтын улсын байцаагчийн эрх олгох журам”, Санхүүгийн зохицуулах хорооны “Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журам”-ыг тус тус хянан үзэж байна. 

Өнгөрсөн долоо хоногт авлигын эсрэг сургалтад 868 иргэн, албан тушаалтныг хамрууллаа.

Сэтгэгдэл үлдээх