Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
chevron_right Авлигын эсрэг үйл ажиллагаа“Залуучуудын хөгжлийн үндэсний 10 дугаар чуулган”-ы оролцогчдод авлигын эсрэг сургалт зохион байгуулав
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс “Залуучуудын хөгжлийн үндэсний 10 дугаар чуулган”-ы урьдчилсан хэлэлцүүлэгт оролцогчдод зориулан авлигын эсрэг сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр зохион байгуулав.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас салбар бүрийн залуучуудын төлөөллийг оролцуулан залуучуудын хөгжлийг дэмжих бодлого, үйл ажиллагааг олон нийтэд таниулах, өсвөр үе, оюутан, залуучуудын санал хүсэлт, дуу хоолойг сонсож, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлж, эрх зүйн орчныг боловсронгуй болгон залуучуудын хөгжлийн бодлогын стратегийг боловсруулах зорилгоор зохион байгуулсан “Залуучуудын хөгжлийн үндэсний 10 дугаар чуулган”-ы урьдчилсан хэлэлцүүлэгт оролцсон 50 хүнд авлигын эсрэг сургалтыг Үндэсний төв номын сангийн хурлын танхимд явууллаа.
Авлигыг үл тэвчих үзлийг түгээн дэлгэрүүлэхэд соёл, урлаг, спорт, хэвлэл мэдээллийн оролцоог нэмэгдүүлж, мэдээлэл солилцох сувгийг хөгжүүлэх ажлын хүрээнд “Авлига, авлигын шалтгаан нөхцөл, хор хөнөөл” сэдвээр Авлигатай тэмцэх газрын чиг үүрэг, төрийн байгууллагуудын шударга байдлын үнэлгээ, хүнд суртлын индекс, мөрдөгчийн мэдэгдэл, зөрчил арилгуулах албан бичиг, бодит баримт мэдээ, мэдээллийг жишээ болгон сонгон авч, харилцан ярилцлага хэлбэрээр зохион байгуулж, оролцогчдын сонирхсон асуултад хариулан, “Товш” аппликэйшний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Мэдээний ангилалууд
- Үйлдвэр
- Бүтээн байгуулалт
- Орон нутаг
- Видео
- Спорт
- Боловсрол
- Эрүүл мэнд
- Соёл амралт
- Онцгой комисс
- Авлигын эсрэг үйл ажиллагаа
Сэтгэгдэл үлдээх