Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
chevron_right Авлигын эсрэг үйл ажиллагаа“Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 4 дүгээр сарын 7-11-ний өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг илрүүлэн тогтоох, тэдгээрийг арилгах, авлигын үйлдлийг таслан зогсоох, үр дагаврыг арилгах, ил тод, нээлттэй байдлыг үнэлэх хийх чиг үүргийн хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Туул голын сав газрын захиргаа, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, Багануур дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Гадаадын иргэн, харьяатын газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа нээлттэй хорих ангиуд, “Авто тээврийн үндэсний төв”, Соёл, спорт аялал жуулчлал, залуучуудын яам, Хөвсгөл аймгийн Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл, хөтөлбөр зэрэг төрийн байгууллагын ил тод байдал, худалдан авах ажиллагаа, тусгай зөвшөөрөл олголт, төсвийн зарцуулалтад тус тус дүн шинжилгээ хийв.
Төрийн байгууллага, албан тушаалтан авлига гарах нөхцөл боломж бүрдүүлсэн гэж үзсэн тушаал, шийдвэр, журам, дүрмийг өөрчлөх, хүчингүй болгох санал хүргүүлэх чиглэлээр “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”, “Гаалийн хяналтын бүсэд бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийх технологи ажиллагааны заавар”, “Оёдлын цехийн дотоод журам”, “Төвийн ажилтан, албан хаагчдын мөнгөн хуримтлалын журам”, “Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх хатуу хучилттай авто зам ашиглалтын журам” зэрэг дүрэм, журмыг хянаж санал хүргүүллээ.
Өнгөрсөн долоо хоногт авлигын эсрэг сургалтад 987 албан тушаалтныг хамруулав.
Мэдээний ангилалууд
- Үйлдвэр
- Бүтээн байгуулалт
- Орон нутаг
- Видео
- Спорт
- Боловсрол
- Эрүүл мэнд
- Соёл амралт
- Онцгой комисс
- Авлигын эсрэг үйл ажиллагаа
Сэтгэгдэл үлдээх