Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
chevron_right Авлигын эсрэг үйл ажиллагааАвлигын эсрэг сургалтад 93 иргэн, албан тушаалтныг хамруулав
access_time
2025-08-14
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 08 дугаар сарын 04-08-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Улаанбаатар төмөр зам ХНН, Баянгол дүргийн Засаг даргын тамгын газар, Архангай аймгийн Засаг даргын тамгын газар зэрэг байгууллагын үйл ажиллагаанд хамаарах дүрэм, журмыг хянаж, дүн шинжилгээ хийж ажиллав.
Авлигын хор уршгийг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх зорилгын хүрээнд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн харьяа Баянзүрх дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 93 ажилтанд авлигын ойлголт, шалтгаан, хор хөнөөл, Авлигатай тэмцэх үйл ажиллагаа сэдвээр танхимын сургалтыг зохион байгууллаа.
Мэдээний ангилалууд
- Үйлдвэр
- Бүтээн байгуулалт
- Орон нутаг
- Видео
- Спорт
- Боловсрол
- Эрүүл мэнд
- Соёл амралт
- Онцгой комисс
- Авлигын эсрэг үйл ажиллагаа
Сэтгэгдэл үлдээх