Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
chevron_right Авлигын эсрэг үйл ажиллагааТөсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлав
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2025 оны 9 дүгээр сарын 1-5-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 73 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 63.5 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байна. Салбараар нь авч үзвэл нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагад хамаарах өргөдөл, гомдол зонхилжээ.
Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 99 дуудлага хүлээн авчээ.
Тус албанаас зохион байгуулж буй “Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг тогтоох судалгаа”, “Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдлын судалгаа”-ны хүрээнд цуглуулсан мэдээллийг боловсруулах ажлыг эхлүүлээд байна.
Мэдээний ангилалууд
- Үйлдвэр
- Бүтээн байгуулалт
- Орон нутаг
- Видео
- Спорт
- Боловсрол
- Эрүүл мэнд
- Соёл амралт
- Онцгой комисс
- Авлигын эсрэг үйл ажиллагаа
Сэтгэгдэл үлдээх