Мэдээ мэдээлэл

“Намрын ногоон өдрүүд” эрүүл хоолны өдөрлөг зохион байгууллаа

access_time 2019-09-20

   Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс, “Эрдэнэт” сувиллын цогцолбор, халуун хоол үйлдвэрлэлийн “Сэлэнгэ” катеринг хамтран “Намрын ногоон өдрүүд” эрүүл хоол сурталчлан таниулах өдөрлөгийг ажилчдад зориулан зохион байгууллаа.
   Өдөрлөгийн зорилго нь чанар сайтай, тэжээллэг хоолоор дамжуулан ажилчдаа эрүүлжүүлэх, давс болон чихрийн  өндөр хэрэглээг багасгах, тэдгээрийн хор уршигийг таниулах, илүүдэл жинтэй хэрхэн тэмцэх зэрэг ойлголт, мэдээллийг өгөхөд чиглэсэн байна. Өөрөөр хэлбэл, “Эрүүл ажилтан” зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын нэг хэсэг нь энэ өдөрлөгөөр дамжин ажиллагсдад хүрч буй аж.
   “Намрын ногоон өдрүүд” өдөрлөг үйлдвэрийн бүсэд  халуун хоолны үйлчилгээ үзүүлж буй дөрвөн багц буюу Ерөнхий захиргааны нэгдүгээр байр, Авто тээврийн цехийн төрөл бүрийн авто машины грашийн хэсэг, Засвар механикийн завод, Ил уурхайд долоо хоногийн турш үргэлжилж, төрөл бүрийн  хүнсний шинэ ногоо болон нарийн ногооны хачир, жимсний орцтой эрүүл хоолыг бэлтгэн, ажилчдад үйлчилсэн байна. Энэ үеэр хүнсний ногооны ач тус, тогтмол хэрэглэснээр эрүүл мэндэд үзүүлэх  эерэг нөлөөний талаар хоол болон сурталчилгаа, мэдээллийн хуудас түгээж, таниулсан нь үр дүнтэй боллоо гэж “Сэлэнгэ” катерингийн эрхлэгч Б.Хантамир ярилаа. 

 

 

М.Балжинням

Фото: Ш.Лхамсүрэн

Сэтгэгдэл үлдээх