Бидний тухай
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь зэс, молибдены хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог үйлдвэр бөгөөд жилд 39.6 сая тонн хүдэр олборлон, 37.2 сая тонн хүдэр боловсруулж, 600.0 мянга орчим тонн зэсийн баяжмал, 5.0 мянга гаруй тонн молибдены баяжмал үйлдвэрлэдэг.
"Эрдэнэтийн-Овоо” ордыг анх 1963 онд Чех, Монголын геологичид нээж, уг орд газарт хайгуулын ажлыг гүйцэтгэсэн бөгөөд үргэлжлүүлэн Зөвлөлтийн геологичид орд газрын нарийвчилсан хайгуулыг богино хугацаанд хийж дуусгасан юм.
1972 онд “Эрдэнэтийн-Овоо”-ны зэс, молибдены ордыг эзэмших Техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ батлагдсан ба 1973 оны 02 дугаар сарын 20-нд уг ордыг ашиглах талаар /хуучин нэрээр/ БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газрын хооронд түүхэн хэлэлцээр байгуулагдсан.
Монгол-Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр /хуучин нэрээр/ нь БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1973 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хэлэлцээрийн дагуу анх 50:50 хувийн эзэмшилтэйгээр байгуулагдаж, 1978 оны 12 дугаар сарын 14-нд анхны баяжмалаа гаргаснаар үйл ажиллагаагаа эхэлсэн тэр үеэс XX зууны Монгол Улсын хамгийн том бүтээн байгуулалт болох Эрдэнэт үйлдвэрийн түүх эхэлсэн төдийгүй уул уурхай дагасан, иж бүрэн дэд бүтэц бүхий Эрдэнэт хотыг цогцоор нь бүтээн босгосон нь уул уурхайн томоохон төслийн сонгодог загвар болсон юм.
"Эрдэнэт” үйлдвэр нь хоёр улсын Засгийн газар хоорондын 1991 оны хэлэлцээрийн дагуу 51:49 хувийн эзэмшилтэй хамтарсан үйлдвэр, 2003 оны хэлэлцээрийн дагуу хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/-ийн хэлбэрээр ажиллаж байгаад 2016 оны 06 дугаар сард ОХУ-ын “Ростех” корпорац өөрийн эзэмшлийн 49 хувийг худалдсанаар Монгол Улсын Засгийн газар 51 хувийг, “Монголиан коппер корпорейшн” ХХК 49 хувийг эзэмшиж байв.
Монгол Улсын Засгийн газар 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр тогтоол гаргаж, “Эрдэнэт үйлдвэр”-ийг Төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, дүрмийг баталлаа. Эрдэнэт үйлдвэр нь төрийн өмчит үйлдвэрийн газрын статустай болсонтой уялдуулж, Ерөнхий захирлын 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/552 дугаар тушаалаар үйлдвэрлэлийн удирдлага, менежментийн тогтолцоо, үйл ажиллагааны зарчим, хөгжлийн төлөвлөлтийг хамарсан урт хугацааны “Тогтвортой хөгжлийн бодлого”-ыг баталсан. Энэ хүрээнд Технологийн бодлого, Техникийн бодлого, Эдийн засаг, санхүү бүртгэлийн бодлого, Нийгмийн бодлого, Байгаль орчны бодлого гэсэн тэргүүлэх 5 чиглэлийн хүрээнд 25 зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ Финляндын “Оутокүмпү” (Outokumpu Oyj), Австралийн “Бейтмэн Инженеринг” (Bateman Engineering Ltd.), “Пэсифик Оур Техноложи” (Pacific Ore Technology Ltd.), Их Британийн “Брүк Хант” (Brook Hunt & Associates Ltd.), АНУ-ын “Фелпс Дож” (Phelps Dodge) корпораци, “Кей-Ди Инженеринг” (KDEngineering) компани, Өмнөд Солонгосын “Самсунг” (Samsung) корпорац зэрэг уул уурхай, өнгөт металлургийн салбарын манлайлагч нартай түншийн нягт холбоотой хамтран ажиллаж байна.
Анхны баяжмал гарган авч, жилд 4 сая.тонн хүдэр олборлох, боловсруулах хүчин чадал бүхий уулын баяжуулах үйлдвэрийн эхний ээлжийг ашиглалтад оруулав.
Жилд 8 сая.тонн хүдэр олборлох, боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэрийн хоёрдугаар ээлжийг ашиглалтад оруулав.
Үйлдвэрийн дөрөвдүгээр ээлжийг ашиглалтад оруулж, жилд 16 сая.тонн хүдэр олборлох, боловсруулах хүчин чадалтай болов.
Уулын баяжуулах үйлдвэрийн тавдугаар ээлжийг ашиглалтад оруулж, хүдэр олборлох, боловсруулах хүчин чадлыг жилд 20 сая.тонн хүртэл нэмэгдүүлэв. Баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноос хойш 1 сая.тонн зэсийн агууламжтай баяжмал үйлдвэрлэв.
Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн шинэ концепц (1994-2004)-ийг баталсан бөгөөд “Тэсрэх бодисын үйлдвэр” ашиглалтад орсноор гадаадаас энэ төрлийн туслах бүтээгдэхүүн авахыг зогсоов.
Баяжуулах фабрикийн VI секцийн баяжуулах машинуудад техникийн бүрэн шинэчлэл хийж, Хүдрийн ил уурхайд СБШ-250 МНА маркийн өрмийн шинэ машин нэвтэрч эхлэв.
Монгол Улсын Засгийн газар Эрдэнэт үйлдвэрт хэрэгжиж буй хөгжлийн шинэ концепц (1994-2004)-ийг авч хэлэлцээд үйлдвэрийн техникийн шинэчлэлийг бүрэн хийх тухай Засгийн газрын 05 тоот тогтоол гаргав. Catterpillar фирмийн 136 тн даацтай, БелАЗ-7512 маркын 120 тн даацтай өөрөө буулгагч машинуудыг үйлдвэрлэлд нэвтрүүлэв. ОХУ-аас эрчим хүч импортолж эхлэв.
Хүдрийн ил уурхайд шинэ маркийн ЭКГ-10 экскаватор нэвтэрч эхэлсэн бөгөөд үйлдвэр ашиглалтад орсноос хойш 2 сая.тонн зэсийн агууламжтай баяжмал үйлдвэрлэв.
Эрдэнэт үйлдвэрт 15-аас дээш жил ажилласан хүмүүст амьдарч буй орон сууцыг нь үнэ төлбөргүй хувьчлах шийдвэрийг гаргав. Дараа нь Зөвлөлийн 31-р хуралдаанаас Эрдэнэт үйлдвэрийн бүх ажилчдыг дээрх шийдвэрт хамааруулахаар шийдвэрлэв. Мөн хам хөвүүлэн баяжуулах хэсгийг ашиглалтад оруулж, жилд 24 сая.тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай болов.
Нэгдүгээр хосолсон секцийн техникийн шинэчлэлийг бүрэн дуусгаснаар тус секц нь 10 сая.тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай болов.
Авто тээврийн байгууллагад БелАЗ-75145 маркийн 130 тонн даацтай өөрөө буулгагч нэвтэрч эхлэв.
Хүдрийн ил уурхайд “Liebherr” фирмийн 18 метр куб эзэлхүүнтэй шанага бүхий экскаватор үйлдвэрт ашиглаж эхлэв. Үйлдвэр ашиглалтад орсноос хойш 3 сая.тонн зэсийн агууламжтай баяжмал үйлдвэрлэв.
Баяжуулах фабрикийн 5-р ээлжийг бүрэн шинэчилснээр төслийн хүчин чадлыг 50 хувиар нэмэгдүүлж, 6 сая.тн хүдэр боловсруулах боломжтой болов.
Монголд анх удаа 15 м3 хүдэр ачих боломжтой ЭКГ-15 гинжит экскаваторыг ашиглалтад хүлээн авав. Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлж ашиглалтанд орсны 30 жилийн ойн баярын хурал 2008 оны 12 сарын 13-ны өдөр болов.
Жилд 6 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай, бүрэн шинэчлэгдсэн 3-р секцийг ашиглалтад оруулав.
Баяжуулах фабрикийн хөвүүлэн баяжуулах 4-р секцийг шинэчилж ашиглалтад оруулав.
Хүдэр боловсруулалт 26,0 сая.тонн-д хүрэв.
Баяжуулах фабрикийн хөвүүлэн баяжуулах 6-р секцийг шинэчилж ашиглалтад оруулав.
Эрдэнэт үйлдвэр түүхэндээ анх удаа 640 цооног тэсэллээ.
Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл ашиглалтад орлоо.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК 100 хувь Монгол Улсын үндэсний үйлдвэр боллоо.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Дулааны цахилгаан станцад 48 мВт-ын турбингенератороор өргөтгөж, эрчим хүч үйлдвэрлэгч боллоо.
Монгол Улсын хөгжилд Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олны оруулсан бодит хувь нэмрийг өндрөөр үнэлж, компанийн түүхт 40 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Д.СҮХБААТАРЫН ОДОН-оор шагналаа. Ийнхүү, Эрдэнэт үйлдвэр хос одонт үйлдвэр боллоо.
Зэсийн металл авалтыг 89.3 хувьд хүргэн, 37.2 сая тонн хүдэр олборлож, 32.2 сая тонн хүдэр боловсруулсан нь Эрдэнэт үйлдвэрийн түүхэн дэх хамгийн дээд үзүүлэлт болж, улс, орон нутгийн төсөвт анх удаа хамгийн өндөр буюу 961.8 тэрбум төгрөгийг төвлөрүүллээ.
Улс орон нутгийн төсөвт нэг их наяд төгрөгийг төвлөрүүлсэн нь Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд хамгийн их орлого бүрдүүлсэн, үндэсний баялаг бүтээсэн амжилт боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ыг “Улсын баатар үйлдвэр” цолоор шагналаа.