Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй
ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЕНЕЖМЕНТ
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь анх Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын /ХЭМАБ-ын/ менежмент нь дараах үе шаттай хөгжиж ирсэн. Үүнд:
- 1978-2008 он: Хуучин ЗХУ-ын өнгөт металлургийн салбарт ашиглаж байсан Хөдөлмөр хамгааллын удирдлагын системийг хэрэгжүүлсэн;
- 2008-2021 он: Олон улсын ХЭМАБ-ын менежментийн тогтолцооны OHSAS 18001:2007 стандартыг ХЭМАБ-ын үйл ажиллагаандаа нэвтрүүлж хэрэгжүүлсэн;
- 2021 оноос эхлэн өнөөг хүртэл: Олон улсын ХЭМАБ-ын менежментийн тогтолцооны шинэ ISO 45001:2018 стандартыг ХЭМАБ-ын менежментийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.
ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БОДЛОГО
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь ажиллаж буй бүх ажилтнуудаа хамгийн үнэ цэнэтэй баялаг гэж үзэн, тэдгээрийн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үед эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах асуудлыг эрхэмлэнэ. Металлургийн цогцолборын үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа “НЭН ТҮРҮҮНД ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДАЛ” бодлогыг байгууллагын соёл - удирдлагын бүх шатанд манлайллыг үнэт зүйл - нийт ажилтнуудын оролцоог дадал болгож санхүүгийн болон бусад нөөцөөр хангаж хэрэгжүүлнэ.
Эрхэм зорилго:
1. ЗӨВ ТОГТОЛЦОО - ISO 45001:2018 стандартад нийцсэн сайн засаглал, дарамтгүй, ил тод, тасралтгүй сайжруулдаг, хамтын шийдвэр гаргадаг удирдлагын зөв тогтолцоог бүрдүүлж, эрсдэлд суурилсан төлөвлөлт, аюулгүй технологийг нэвтрүүлэх, инженерийн болон удирдлагын хяналт хийх зэрэг үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг ханган, аливаа үйл явцад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийг мөрдөж ажиллана.
2. ЭРҮҮЛ АЖИЛТАН - Хөдөлмөрлөх явцад хими, физик, сэтгэл зүй болон биологийн хүчин зүйлээс шалтгаалан ажилтны бие махбод, мэдрэл сэтгэхүйд өөрчлөлт орж өвчлөх, хөдөлмөрийн чадвараа түр болон бүрэн алдахаас урьдчилан сэргийлэх, үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлсийг бууруулж, ажилтны эрүүл мэндийг бүхий л талаар хамгаална.
3. АЮУЛГҮЙ ТЕХНИК, ТЕХНОЛОГИ - Аюулгүй үйлдвэрлэлийн объект, машин төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангах, сайжруулахын тулд техникийн хяналт, шалгалт хийж, техник зохион байгуулалтыг авч хэрэгжүүлэх ба орчин үеийн аюулүй технологи – дэвшилтэт техник тоног төхөөрөмжийг нэвтрүүлж, ажилтнуудыг техникийн аюулгүй ажиллагаанд тасралтгүй сургана.
4. МАНЛАЙЛАЛ-ОРОЛЦОО - Үйлдвэрийн газрын удирдлагын бүх шатанд хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын үүрэг хариуцлага хүлээж, амлалт авч манлайлал үнэт зүйлийг бий болгох ба бүх ажилтнуудын эрх тэгш оролцох боложоор бүрэн хангаж ажиллана.
5. АЮУЛГҮЙ АЖИЛЛАГЧ - Үйлдвэрийн газрын ажилтан бүр аливаа ажил үүргээ аюул осолгүй гүйцэтгэх, аюулгүй ажиллах 5А дадлыг хэвшүүлсэн байна.
• Аюулгүй ажиллагаанд тасралтгүй суралцдаг байх;
• Алжаалаа тайлж бие сэтгэлээ ажилд бэлтгэдэг байх;
• Ажлыг аюулгүй зөв гүйцэтгэх талаар боддог байх;
• Аюул эрсдэлийг илрүүлж, мэдэгдэж, арилгадаг байх;
• Ажлаа зөв гүйцэтгэдэг байх.
Зарчим:
“НЭН ТҮРҮҮНД ХЭМАБ” бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд үйлдвэрийн газрын нийт ажилтнууд /дээд удирдлага эсэхээс үл хамааран/ дараах зарчмыг баримтлан ажиллана.
- ИЛ ТОД, ШУДРАГА, ЁС ЗҮЙТЭЙ БАЙХ;
- БУСДАД ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДАХ
- ЭВ ЭЕИЙГ ЭРХЭМЛЭХ
- САХИЛГА, ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХ
- АЮУЛЫГ МЭДЭЭЛЭХ ҮЕД ҮЛ БУРУУТГАХ