Чанарын бодлого
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН ЧАНАРЫН БОДЛОГО
Хуулийн болон бусад шаардлагад нийцлийн хүрээнд:
1. Үйл ажиллагаа, бүтээгдэхүүнд хамаарах хуулийн болон зохицуулалтын шаардлагуудад нийцэж ажиллана.
2. Түншлэгч, харилцагч, хэрэглэгчдийн шаардлагад нийцэж ажиллана.
Чанар хангалт ба Хариуцлагатай уул уурхайн хүрээнд:
3. Бүтээгдэхүүний боловсруулалтын бүх үе шатуудад дэвшилтэт технологи, итгэмжлэгдсэн лабораториудын хяналтаар бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулж ажиллана.
4. Олон нийт болон оролцогч талуудын харилцааны бүхий л түвшинд ил тод, нээлттэй, тэнцвэртэй, шуурхай байдлыг баримтална.
Тогтвортой хөгжлийн хүрээнд:
5. Ханган нийлүүлэгчид, оролцогч талуудын чадамжийг хөгжүүлж, хамтын хөгжлийг чухалчилна.
6. Ажилтнууд болон олон нийтэд үйлчилгээ үзүүлж буй нийгмийн үйлчилгээг тогтвортой хадгалж, хүртээмж, чанарыг сайжруулан, хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг тэдний хүлээлтээс давуулан биелүүлэхийг чармайна.
Тасралтгүй сайжруулалтын хүрээнд:
7. Үйлдвэрийн газрын мэдлэгийг байнга хөгжүүлж, тасралтгүй суралцагч байгууллага байна.
8. Үйлдвэрийн газрын хөгжлийн явц, цаг үеийн шаардлага, техник технологийн ололт амжилттай уялдуулан, байгууллагын мэдлэг, удирдлагын манлайлал, ажилтнуудын оролцоо, үр дүнтэй хөрөнгө оруулалт, үр нөлөөтэй дотоод аудитад үндэслэн чанарын менежментийн тогтолцооны тасралтгүй сайжруулалтыг хангана.
9. Үйлдвэрийн газрын хэмжээнд процесст суурилсан менежмент, бодит өгөгдөл, тоо статистикт суурьтай үнэлгээ мониторингийг хэвшүүлнэ.
10. Орчин үеийн техник технологийн хөгжил, мэдээллийн технологийн боломжуудыг ашиглан үйл ажиллагааны чанар бүтээмжийг дээшлүүлж дижитал шилжилтийг дэмжинэ.