Зарлал
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсгийн дагуу тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орж ажиллах мэргэжлийн холбоодын төлөөлөл, төрийн бус байгууллагуудын худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн А3 гэрчилгээтэй иргэдийг бүртгэж байна.
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Орхон аймагт байнгын оршин суудаг байх /үнэлгээний хорооны үйл ажиллагаанд өдөр тутам оролцох учраас Орхон аймагт амьдардаг байх шаардлагатай/;
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасан шаардлагыг хангасан байх;
- Иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагын гишүүн байх.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Анкет бөглөх; /анкет татах/
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Худалдан авах ажиллагааны А3 сертификатын хуулбар /хүчин төгөлдөр хугацаатай байх/
- Үнэлгээний хороонд хараат бус гишүүнээр ажиллах тухай харьяалагдах Иргэний нийгмийн байгууллага, Төрийн бус байгууллагын албан бичиг ирүүлэх
Жич: Бүртгэл 2025.01.01-2025.12.31-ний өдрүүдэд явагдана.
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Ерөнхий захиргааны II байр, Найрамдал талбай,
Баян-Өндөр сум, Орхон аймаг, Монгол Улс;
Утас: 757-73710
Цахим шуудан: investdepartment@erdenetmc.mn
Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Сонсголонгийн зам 13/1 хаягт байршилтай агуулахыг дараах нөхцөлөөр түрээслүүлнэ. Үүнд:
- Бүрэн хэмжээгээр буюу 743.7 м.кв талбай бүхий хүйтэн агуулахыг 3379 м.кв газрын хамт түрээслүүлэх.
- Хэсэгчлэн буюу 273.7 м.кв талбай бүхий хүйтэн агуулахыг 1518 м.кв газрын хамт түрээслүүлэх.
Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
| Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа | 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 09:00 цагт | 
| Материал хүлээн авах хаяг | Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө-14, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар | 
| Материал нээх хугацаа, хаяг байршил | 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 09:30 цагт /материал хүлээн авснаас хойш 1 цагийн дотор, оролцогчдын өмнө нээх/ | 
| Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ | Агуулах – нэг метр квадрат нь 12000 төгрөг (Арван хоёр мянган төгрөг) Газар (талбай) - нэг метр квадрат нь 2000 төгрөг (Хоёр мянган төгрөг) | 
| Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл | 
 Бүрдүүлсэн материалын жагсаалтыг дугтуйны гадна талд бичсэн байна. 
 | 
| Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал | 
 ................................. төгрөг 
 | 
Түрээслүүлэх хөрөнгийн талаарх мэдээлэл авах
Түрээслүүлэх хөрөнгийг өмч эзэмшигч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газартай холбогдон үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг 88057811 утсаар болон www.erdenetmc.mn цахим хуудаснаас авна уу.
Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө-14, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар
Холбогдох албан тушаалтан:
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын ЗАА-ны дарга Г.Тамир, Утасны дугаар: 99908003
Аж ахуйн эрхлэгч М.Эрдэнэбат, Утасны дугаар: 99355893
