ХЭМАБ-ын БОДЛОГО

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН БОДЛОГО

Металлургийн цогцолбор үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа “НЭН ТҮРҮҮНД ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДАЛ” бодлогыг байгууллагын соёл - удирдлагын бүх шатанд манлайллыг үнэт зүйл-нийт ажилтнуудын оролцоог дадал болгож санхүүгийн болон бусад нөөцөөр хангаж хэрэгжүүлнэ.

Үйлдвэрийн газрын хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх бүхий л үйл ажиллагаанд ХЭМАБ-ын бодлогыг нэн түрүүнд хангаж, ХЭМАБ-ЫГ эрхэмлэнэ;

ЭРХЭМ ЗОРИЛГО:

1. ЗӨВ ТОГТОЛЦОО - MNS ISO 45001:2018 стандартад нийцсэн сайн засаглал, дарамтгүй, ил тод, тасралтгүй сайжруулдаг, хамтын шийдвэр гаргадаг удирдлагын зөв тогтолцоог бүрдүүлж, эрсдэлд суурилсан төлөвлөлт, аюулгүй технологийг нэвтрүүлэх, инженерийн болон удирдлагын хяналт хийх зэрэг үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангах аливаа үйл явцыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийг мөрдөж ажиллана.

2. ЭРҮҮЛ АЖИЛТАН - хөдөлмөрлөх явцад хими, физик, сэтгэл зүй болон биологийн хүчин зүйлээс шалтгаалан ажилтны бие махбод, сэтгэхүйд өөрчлөлт орж өвчлөх, хөдөлмөрийн чадвараа түр болон бүрэн алдахаас урьдчилан сэргийлэх, үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлсийг бууруулж, ажилтны эрүүл мэндийг бүхий л талаар хамгаална

3. АЮУЛГҮЙ ТЕХНИК, ТЕХНОЛОГИ - аюулгүй үйлдвэрлэлийн объект, машин төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангах, сайжруулахын тулд техникийн хяналт, шалгалт хийж, техник зохион байгуулалтыг авч хэрэгжүүлэх ба орчин үеийн аюулгүй технологи – дэвшилтэт техник тоног төхөөрөмжийг нэвтрүүлж, ажилтнуудыг техникийн аюулгүй ажиллагаанд тасралтгүй сургана.

4. МАНЛАЙЛАЛ ОРОЛЦОО - үйлдвэрийн газрын удирдлагын бүх шатанд хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын үүрэг хариуцлага хүлээж, амлалт авч, манлайлал, үнэт зүйлийг бий болгох ба бүх ажилтнуудын эрх тэгш оролцох боломжоор бүрэн хангаж ажиллана.

5. АЮУЛГҮЙ АЖИЛЛАГЧ - үйлдвэрийн газрын ажилтан бүр аливаа ажил үүргээ аюул осолгүй гүйцэтгэх, аюулгүй ажиллах дараах 5А дадлыг хэвшүүлсэн байна. Үүнд:

• Аюулгүй ажиллагаанд тасралтгүй суралцдаг байх
• Алжаалаа тайлж бие сэтгэлээ ажилд бэлтгэдэг байх
• Ажлыг аюулгүй зөв гүйцэтгэх талаар боддог байх
• Аюул эрсдэлийг илрүүлж, мэдэгдэж, арилгадаг байх
• Ажлаа зөв гүйцэтгэдэг байх