Удирдлагууд
Ерөнхий захирал
Гэлэнгийн Ёндон нь 1967 онд Улаанбаатар хотод төрсөн.
- Уулын инженер-маркшейдер
- Геологи-минералогийн ухааны доктор (Ph.D)
- Монгол Улсын Зөвлөх инженер
- Монгол Улсын Хөдөлмөрийн баатар
Төгссөн сургууль, мэргэжил:
1985 онд Улаанбаатар хотын 75 дугаар сургууль,
1991 онд ОХУ-ын Иркутск хотын Техникийн их сургуулийг Уулын инженер-маркшейдер мэргэжлээр төгссөн
Монгол Улсын зөвлөх инженер, Геологи, минерaлогийн ухааны докторын зэрэгтэй
Ажлын туршлага:
1991-1998, Шинжлэх ухааны академийн Уул уурхайн хүрээлэн, эрдэм шинжилгээний ажилтан,
1998-2002, Оросын Холбооны Улсын Иркутск хотын Техникийн их сургууль, аспирант,
2002-2007, Монголросцветмет ХХК-ийн “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр, маркшейдер,
ерөнхий маркшейдер,
2007-2009, Монголросцветмет ХХК-ийн Захиргаа, Хөгжлийн хэлтэс, хэлтсийн дарга,
2009-2013, Монголросцветмет ХХК, “Шижир алт” ХХК Заамарын алтны үйлдвэр, захирал,
2013-2017, Монголросцветмет ХХК-ийн Баргилтын уулын үйлдвэр, ерөнхий инженер,
цехийн дарга,
2017-2018, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар, орлогч дарга,
2018-2020, Монголросцветмет ТӨҮГ-ын Захиргаа, Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал,
2020-2022, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, сайд,
2022 оноос одоог хүртэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлаар ажиллаж байна.
2026 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдсан.
Ерөнхий инженер
Түмэн-Аюушийн Батмөнх нь 1967 онд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумд төрсөн.
- Баяжуулагч инженер
- Техникийн ухааны доктор (Ph.D)
- Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан
Төгссөн сургууль, мэргэжил:
1989 онд Дархан хотын Политехникумыг баяжуулалтын техникчээр,
1998 онд Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийг баяжуулагч инженер мэргэжлээр бакалаврын зэрэгтэй,
2000 онд Удирдлагын академийг удирдлагын менежер, олон улсын худалдааны менежер мэргэжлээр,
2024 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуульд Техникийн ухааны докторын зэрэг хамгаалсан.
Мэргэжил дээшлүүлэлт:
2003 онд ОХУ-ын Уралын их сургуульд уул уурхайн технологийн,
2006 онд Азийн бүтээмжийн төвд Сингапурын “PSB” корпорацад хүний нөөцийн мэргэшсэн менежерийн,
2012 онд БНСУ-д бүтээмжийн чиглэлээр,
2013-2015 онд АНУ-ын Калифорнийн Berkeley их сургуульд удирдлагын менежментээр тус тус мэргэжил дээшлүүлсэн.
Ажлын туршлага:
1989-2018 онд Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэгт хөвүүлэн баяжуулагчаас ажлын гараагаа эхлэн, мастер, хэсгийн дарга, цехийн даргаар,
2018 оны зургаадугаар сараас Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч-Ерөнхий инженер
2019 оны дөрөвдүгээр сараас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженерээр ажиллаж байгаад,
2022 оны тавдугаар сараас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженерээр томилогдон ажиллаж байна.
2021 онд Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор шагнагдсан.




