Эрхэм зорилго

Алсын хараа:

     ДЭЛХИЙН ЖИШИГ, МОНГОЛЫН БАХАРХАЛ”

     'Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, жишиг болохуйц стандарт үйл ажиллагаатай, Монгол Улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулдаг, үлгэр жишээ засаглал бүхий үйлдвэрийн газар байна.

 

Эрхэм зорилго:

     БИД, ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙГ ЭРХЭМЛЭН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙГ БҮТЭЭНЭ.

     Бид нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт үзэл баримтлалыг эрхэмлэж, ирээдүй хойч үеийнхээ хэрэгцээгээ хангах боломжийг хязгаарлахгүйгээр оролцогч талуудын, ялангуяа бүс нутгийн оршин суугч иргэдийн эрхийг дээдэлсэн, байгаль орчин, хүн амьтны бие махбодод хор хохиролгүй, мэдлэг, туршлагад тулгуурласан, хууль ёсонд нийцсэн, ил тод үйл ажиллагаа явуулж, хөгжлийн үр шимийг хүн бүхэнд хүргэнэ.

 

Үнэт зүйлс:

  • Аюулгүй байдал ба эрүүл мэнд
    Бид ажилтан бүрийн аюулгүй байдлыг хангаж, эрүүл мэндийг эрхэмлэнэ.
  • Ёс зүй, хариуцлага
    Бид бие биеэ хүндэтгэн, үнэнч шударга, хариуцлагатай, ёс зүйтэй ажиллана.
  • Байгаль орчин
    Бид байгаль орчны тэнцвэрийг хадгалан, ногоон хөгжлийг дэмжинэ.
  • Хамтын хүч
    Бид хамтын шийдвэр гаргаж, багийн гишүүн бүрийн оролцоотойгоор ажлыг үр бүтээлтэй, цаг хугацаанд нь гүйцэтгэнэ.
  • Инноваци
    Бид шинэ санаачилгыг хөгжүүлж, шинэлэг арга барилаар үнэ цэнийг бий болгоно.