Хангамжийн хэлтэс нь “Эрдэнэт vйлдвэр” ХХК-ийн vйлдвэрлэлийн тасралтгvй, хэвийн vйл ажиллагааг хангахад зайлшгvй шаардлагатай тоног төхөөрөмж сэлбэг хэрэгсэл, технологийн болон туслах материалуудыг цех, хэсгvvдийн захиалгыг vндэслэн цаг тухайд нь бэлтгэн нийлvvлэх, хувиарлах, зарцуулалтанд нь хяналт тавих vvрэг хvлээн ажилладаг.
     Yйлдвэрийн хэрэгцээт бараа материал, тоног төхөөрөмжийн худалдан авалтыг хийхдээ “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, vйлчилгээ худалдан авах тухай” Монгол Улсын хууль болон “Эрдэнэт vйлдвэр” ХХК-ийн Бараа материал худалдан авах журмыг удирдамж болгон дэвшилтэт шинэ техник технологи нэвтрvvлэх, эдийн засгийн vр өгөөжтэй, хэмнэлттэй байх зарчимыг баримтлан, ил тод шударга өрсөлдөөнөөр явуулдаг.
     Манай vйлдвэрт ОХУ-ын “Уралмаш-инженеринг”, “Механобр-Полимер”, “Новокузнецкийн Металлургийн Комбинат”, “Электросила”, "Русэлпром", “РудГормаш”, Красноярский завод горного машстрой”, “РИВС”, “Уралредуктор”, “Янгалевский комбинат”, БНХАУ-ын Jianxi Naipu, GEMCO групп, АНУ-ын FLSmidth Krebs, Cytic-Inberg, Dreyer incorporated, Финляндын Outthec, Австралийн Orica corp, Германы Rema Tip Top, Чехийн Альфaгон, Белорусийн Глобал марк трейд болон vндэсний томоохон vйлдвэрлэгчид болох Дарханы төмөрлөгийн vйлдвэр, “Хөтөлийн цемент шохой” ХК, “МАК” ХХК, “Моннис интернейшнл” ХХК, “Мера” ХХК зэрэг олон vйлдвэр, аж ахуйн нэгжvvд уул уурхайн болон баяжуулалтын тусгай зориулалтын тоног төхөөрөмж, технологийн бараа материалыг ханган нийлvvлж олон жилийн турш хамтран ажиллаж байна.