Нээлттэй ажлын байр

Фрезерчин

  • Анкет хүлээн авч байна
  • Сонгон шалгаруулалт явагдаж байна
  • Шалгаруулалт дууссан
Бүртгэл эхлэх хугацаа:   2020-06-18 04:00:00
Бүртгэл дуусах хугацаа:   2020-06-30 04:00:00

Тавигдах шаардлага

Боловсрол: Бүрэн дунд ба түүнээс дээш
Мэргэжил: Фрезерчин
Мэргэшлийн түвшин: 4 дүгээр зэргийн фрезерчний ур чадварын шаардлага хангасан байх,
Нэмэлт шаардлага: Тусгай сургууль курс төгссөн мэргэжлийн болон оосорлогчийн үнэмлэхтэй, ээлжит шалгалтаа өгсөн байх
Туршлага: Мэргэжлийн 3 дугаар зэргээр 2 ба түүнээс дээш жил ажилласан байх

Яаж бүртгүүлэх вэ?

Сонгон шалгаруулалтад орохыг хүсэгчид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын 212 тоот өрөөнд доорх материалыг бүрдүүлэн өгнө.

Бүрдүүлэх материалын жагсаалт:
Иргэний үнэмлэхийн хуулбар
Анкет (Анкет татах) Аль эсвэл онлайнаар анкетаа бөглөх боломжтой.
Үнэмлэх, дипломын хуулбар (нотариатаар баталгаажуулсан байна)
Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар

Сонгон шалгаруулалтад оролцохдоо бичиг баримтаа эх хувиар нь авч ирнэ. Тухайлбал: иргэний үнэмлэх, диплом, мэргэжлийн үнэмлэх
Анкет болон бүрдүүлж өгсөн материалуудыг буцаан олгохгүй болно.
Бүрдүүлэлт дутуу материалыг хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

ХАРИЛЦАХ УТАС: 757-73384
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрд адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд сонгон шалгаруулалтын эцсийн шийдвэрийг шалгаруулалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүн ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.