Нээлттэй ажлын байр

Эрдэмтэн нарийн бичгийн дарга

  • Анкет хүлээн авч байна
  • 2
    Сонгон шалгаруулалт явагдаж байна
  • 3
    Шалгаруулалт дууссан
Бүртгэл эхлэх хугацаа:   2023-04-19 04:00:00
Бүртгэл дуусах хугацаа:   2023-04-28 23:59:00

Тавигдах шаардлага

Боловсрол: Доктор
Мэргэжил: Инженер, багш, менежер
Туршлага: Сургалт, эрдэм шинжилгээний байгууллага эсвэл инновац технологийн чиглэлийн мэргэжлээр 5-аас доошгүй жил ажилласан байх
Нэмэлт шаардлага: Эрдэм шинжилгээ, туршилт, судалгааны ажил гүйцэтгэж, удирдаж байсан туршлагатай байх, англи хэлний Institutional TOEFL-ийн 400-450 оноо авах шаардлага хангасан байх шаардлагатай. 
Мэргэжлийн дагуу мэргэшүүлэх багц сургалтад хамрагдсан, Худалдан авах ажиллагааны А3 сертификаттай бол давуу тал болно. 

Яаж бүртгүүлэх вэ?

Бүрдүүлэх материалын жагсаалт:
1. Цахим анкет бөглөх 
2. Иргэний үнэмлэхийн хуулбар
 3. Мэргэжлийн диплом, үнэмлэх, гэрчилгээ 
4. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт
Цахим анкетад мэдээллээ үнэн зөв бөглөлгүй, бүрдэл дутуу илгээсэн тохиолдолд баримт бичгийн шаардлагыг хангаагүйд тооцно. 
Сонгон шалгаруулалтад оролцохдоо бичиг баримтаа эх хувиар нь авч ирнэ. Тухайлбал: иргэний үнэмлэх, диплом, мэргэжлийн үнэмлэх г.м
Харилцах утас: 757-73573