Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
chevron_right Орон нутагО.Мөнх-Эрдэнэ найм даван түрүүлж "Аймгийн арслан” цол хүртлээ
Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Орхон аймгийн баяр наадамд хүчит 256 бөх зодоглосноос цэргийн харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүлж, аймгийн арслан Б.Уртбаяр үзүүрлэлээ. Найм давж түрүүлсэн цэргийн харцага О.Мөнх-Эрдэнэ "Аймгийн арслан" цол хүртэв.
Үзүүрлэсэн аймгийн арслан Б.Уртбаяр "Үнэн хүчит" чимэг нэмлээ. Их шөвөгт аймгийн заан Д.Золбаяр, аймгийн харцага Ө.Батзул нар шалгарав.
Энэ жилийн баяр наадамд Монгол Улсын харцага Н.Саранцогтоор сумын начин С.Эрдэнэтогтох, Монгол Улсын начин Т.Энхтуяагаар сумын заан М.Мөрөнчулуун, аймгийн арслан Б.Гантөмөрөөр сумын заан Б.Хишигчулуун нар тус бүр тав давж, аймгийн начин цолны болзол хангалаа. Өсвөрийн 32 бөх барилдсанаас жү-до бөхийн тамирчин Э.Буянцагаан түрүүлж, О.Болд-Эрдэнэ үзүүрлэв. Tүрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд бай шагналыг нь гардуулж, Монгол Улсын төрийн дуулал эгшиглэснээр Орхон аймгийн баяр наадам өндөрлөлөө.
Т.Батчулуун
Фото: Б.Баттөгс
Сэтгэгдэл үлдээх