Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
chevron_right СпортҮндэсний дээд лигийн хоёрдугаар тойргийн тоглолтууд амжилттай болж өндөрлөлөө
Өнөөдөр Монголын Волейболын холбооны дээд лигийн хоёрдугаар тойргийн сүүлийн өдрийн тоглолтууд “Хангарьд” паласын дэвжээнд ширүүхэн өрнөлөө. Тэмцээн “Хилчин Алтайн барс”, “Энагурэ” эмэгтэй багуудын тоглолтоор эхэлж, тоглолтын харьцаа 0:3 болсноор “Хилчин Алтайн барс”-ын эмэгтэй баг тамирчид чадварлаг тоглогчид болохоо харуулсан. Лигийн 50 дахь тоглолт “Дархан сеть”, “Тэнүүн Огоо” багуудын хооронд өрнөж, 3:1 харьцаагаар “Дархан сеть”-ийнхэн хожиж, оноогоо ахиулсан бол сүүлийн тоглолтод “Уурхайчин” багийнхан Б.Хосбаяр ахлагчтай “Хобби эйс”-ийнхэнд бууж өгснөөр “Хобби эйс” баг хоёрдугаар тойрогт гурван хожилтой боллоо.
Өрсөлдөөнтэй ширүүхэн тоглолтууд өрнөсөн энэ өдрийн эрэгтэй багуудын тоглолт “Мегастарс”, “Уурхайчин”-ны тоглолтоор үргэлжилсэн. Улмаар “Мегастарс” тоглолтын харьцааг 3:0 болгож, тойргийн хоёр дахь хожлоор оноогоо ахиулах боломж бүрдэж байна. Үндэсний дээд лигт эрэгтэй долоон баг хүч сорисноос “Булган” баг “Ховд Алтайн барс”-ын тамирчдад хожигдож, лигийн 53 дахь тоглолт энэ өдөр өндөрлөлөө. Монголын Волейболын холбоо, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас хамтран зохион байгуулсан Волейболын Үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээнд 13 багийн 200-аад тамирчин оролцож, 3 өдрийн турш “Хангарьд”-ын дэвжээг эзэгнэлээ.
И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс
Сэтгэгдэл үлдээх